XIV зууны II
хагасаас XVII зууны улс төрийн бутрал
болон нийгэм эдийн засаг
XIV зууны II хагасаас XV зууны
тэргүүн хагас хүртэлх үеийн Монгол орны байдал. 1368 онд Тогоонтөмөр хаан
Дайдугаас зугтан гарснаар Юань гүрэн нуран унасан. Монголын хаад Юань гүрнийг сэргээх оролдлого хийж байсан боловч
нөгөө талаас Мин улс Монголчуудын хүчийг бүр мөсөн мөхөөх оролдлого хийгдэж
байв.
Монголын улс төрийн бутралын
шалтгаан:
ХIV-XVII зууны үеийн Монголын улс
төрийн бутрал нь бие биенээ нөхцөлдүүлсэн дараах хэд хэдэн шалтгаанаар
тайлбарлагдаж байв.
А. Газар нутгийн хүчин зүйл:XV зууны
эцэс XVI зууны эхэн үеийн Монголчууд өргөн уудам газар
нутагт тархан суусан нь эдийн засгийн талаар бие даасан бодлого явуулах болсон.
Б. Эрхэлдэг аж ахуйн онцлог байдал:
Мал аж ахуйн голлон эрхэлдэг учир бие биенээсээ хараат бус байх бүрэн боломжтой
В. Улс төрийн хүчин зүйл:
-Эдийн засгийн бат үндэс суурьгүй
зэвсгийн хүчээр нэгтгэж байсан Ази, Европын олон улс орнуудын эрх чөлөөний үр
дүнд Монголын эзэнт гүрэн задарсан.
-Язгууртнуудын хооронд хаан ширээний
төлөөх тэмцэл үргэлжилсэн. 1388-1400 он хүртэл 12 жилийн хугацаанд хэд хэдэн
хаан солигдсон
-Мин улсын зүгээс зүүн, баруун Монголын хооронд яс хаян хагарал
тэмцэл үүсгэн эв эеийг нь алдагдуулж, Монгол нутагдах өөрийн байр сууриа
бэхжүүлэх болсон.
ХIV-XVI зууны үеийн зүүн, баруун
Монгол
XV зууны
хоёр дугаар хагасаас Монгол орон зүүн
баруун гэсэн 2 хэсэг болж, зүүн Монгол нь 6 том эзэмшилд хуваагджээ. Тэдгээрийг
зургаан түмэн буюу “6 их улс ” гэж нэрлэж байв.
Зургаан түмэнд:
Халх
Цахар
Ордос
Урианхай
Түмд /алтайн хавийн
түмэн/
Юншбү
Баруун Монгол Ойрадыг урьдын адил
“Дөрвөн түмэн” буюу дөрвөн Ойрад хэмээн
нэрлэж байв. Дөрвөн түмэн ойрад гол төлөв
Дөрвөд
Хошууд
Торгууд
Цорос зэрэг юм.
Ийнхүү Монгол орон томоохон хувь эзэмшилд хуваагдсан.
Халх түмэн. Монгол улсын төв хэсгийг эзэмшиж,
халхын хаадын орд өргөө нь Монголын их гүрний нийслэл Хархорум хотын орчим
төвлөрч байжээ. Халх түмэн нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн үед
Хангай нурууны баруун сугаар төвлөрч
Долоон хошуу болж баруун зүүн хоёр гар болон захирагдсан.
Халх төв хэсгээр
Цахар түмэн- хуучны
шилийн голын чуулганаар
Урианхай түмэн-Зуу Удын
чуулган
Ордос түмэн- Их зуу
чуулган
Түмд- Их цав чуулган
Юншбү (Юншэбү)
Жанчхүүгийн умард хавьд тус тус нутагладаг байжээ.
Бутралын үйл явц
Монгол орны
төв хэсэг буюу Халхад хаан ширээний тэмцэл хурцадсан. Төгстөмөр (Аюушридара хаан дүү) хаан алагдсаны дараа түүний
ахмад хүү Энхзоригт / 1389-1392 / Энхзоригтын
хүү Элбэг /1393-1399/, Элбэгийн хүү Гүнтөмөр /1400-1402/
тус тус хаан сууж 1403 онд Монголын нэгэн аймгийн дарга Үгч
Хашха /1403-1408/, Гүнтөмөрийг алж хаан ширээг булаан авчээ. Удалгүй
Гүнтөмөрийн дүү Өлзийтөмөр (түүхэнд буяншир хэмээн
ардаршсан) /1408-1411/ өөрийгөө хаанд өргөмжилсөн. Буяншир удаа дараа Мин улсын Юн-Ло хаанд бут
цохигдон Ойрадад зугтан оджээ. Эдгээр ойр ойрхон солигдсон хаадууд бүгд алагдаж
хорлогдож үхсэн.
XV зууны
сүүлчээр Ойрадууд Мөнхтөмөр хэмээх ноёны захиргаанд байгаад 1403 оны үеэр
түүнийг үхэхэд Махмуд, Тайван, Батболд гэдэг гурван хүү нь залгамжилж харьяат
албат ардаа газар нутгаа хуваан авсан. Ойрадыг Монголын их хааны тохоон
томилсон тайш үе улирал захирдаг байсан
бөгөөд өөртөө зүнн баруун гарын чинсан туслагчтай байжээ.
Баруун зүүн Монголын
хоорондын тэмцэл
-
Ойрад ноёд
баруун Монголыг дайран өнгөрөх ашигтай байрлалаа хамгаалж, Хятадтай эдийн
засгийн харилцаа тогтоох,
-
Бүх Монголын
хааны нэгдсэн захиргаанаас гарч улс төрийн эрхийг гартаа авах зорилготой.
o 1409 онд Мин улс Зүүн Монголтой
байлдахад тусалж
o 1412 онд Ойрадад Хорогдохоор ирсэн
Буянширыг барьж хөнөөжээ.
1420-д оны
үеэс Монголын их хаанд Тайсун хаан, Тогоон тайш хоёр гарч ирсэн.
Тогоон тайш Хятадыг эзлэх аянд бэлдэж байгаад 1439 онд нас баржээ.
Тайшийн тушаалд Тогооны хүү Эсэн /1440-1445/ дэвшиж, эцгийн үйл ажиллагааг
үргэлжлүүлжээ.
1. Өмнө Мин улсад дагаар орсон
урианхайн гурван хошууны ноёдыг татаж чадсан.
2. Өөрийн байр сууриа бэхжтэл
Хятадтай найрамдалтай харьцаж, худалдаа хийж байсан. Тэр үед Монголд
төмөрлөгийн зүйл болон зэвсэг нийлүүлдэггүй байсан.
3. Мин улсын хааны амгаланг
айлтгахаар жил бүр 80-с хэтрэхгүй хүн явуулдаг байсан бол 1448 онд 3000 хүн
явуулсанд Мин улсын хаан уурлан, тэдэнд шан харамж өгөлгүй, худалдаа хийхийг
хоригложээ. Үүгээр далимдуулж 2 түмэн цэрэгтэй Монгол улс 50 түмэн цэрэгтэй Мин
улсыг гэнэдүүлэн довтолж, тэр үеэс худалдаа хийх эрхээ олж авч, бие даасан
байдлаа бага ч болов зөвшөөрүүлсэн.
4. Тайсун хаан Эсэн тайш нарын
хооронд хаан ширээний тэмцэл өрнөж Тайсун алагдаж, Эсэн 1452 онд өөрийгөө бүх
Монголын хаан гэж зарласан.
Ийнхүү зүүн зүгт Амар мөрнөөс баруун
зүгт Дундад ази хүртэл өргөн уудам нутагтай “Монгол-Ойрадын хүчирхэг
улс” бий болсон. Энэ нь Монголыг нэгтгэх гэсэн анхны том оролдлого байсан
боловч удаан оршин тогтноогүй. Учир нь хаан ширээний төлөөх ноёд хоорондын тэмцэл
үргэлжилсээр байсан. 1455 онд Эсэн хаан үхсэнээр Ойрадын ноёрхол унасан бөгөөд
хааны удам биш учраас байнга эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тайсуны дараа түүний
хүү Мэркус /1455-56/, Мэркусын дүү Молон /1456-1462/, Тайсуны
дүү Мандуул /1463-1467/ тус тус хаан ширээг залгамжилж байсан. Энэ
ойр ойрхон хаан солигдож байсан үеийг бага хаадын үе гэж нэрлэдэг.
Эсэн тайшийн улс төрийн цуцалтгүй
тэмцлийн үр дүнд бүх Монголын хаан болж улс төрийн бутралыг даван туулах анхны
оролдлого хийсэн. Гэвч Эсэн 1452-1455 он
хаан ширээнд удаан сууж чадаагүй. Шалтгаан нь:
1. Эсэн хааны захиргаанд байсан ноёдууд
бие даах гэсэн эрмэлзлэл идэвхжсэн.
2. Ойрадын язгууртнуудын зүгээс дэмжлэг
олсон ч зүүн Монголын ноёдын зүгээс төдийлөн дэмжихгүй байсан.
1455 онд Монголын
хаан ширээнд Тайсуны хоёр дахь хүү Меркус, Меркусийн дүү Молон, Тайсуны дүү
Мандуул нар удаа дараа хаан ширээнд суусан. Энэ үеийн бага хаадын үе гэдэг.
Батмөнх даян хаан Монголыг нэгтгэх
оролдлого
Мандухай сэцэн хатан 1466 онд Батмөнхийг (1466-1517)
долоон настай байхад алтан ургийн зарим ноёдын дэмжлэгтэйгээр хаан ширээнд
залав.Энэ үеийн сурвалж бичигт "Гар газар, хөл хөсөр" тайван байсан
үе хэмээн тэмдэглэдэг.
Батмөнх даян хаан
хан хөвгүүддээ эзэмшил нутаг хувааж өгснөөр түүний ач нарын үеэс Халх дотроо
Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан хэмээн гурван аймаг, долоон хошуу болон
хуваагджээ.
Монголын улс төрийн
нэгдлийг гурав дахь удаагаа сэргээх
оролдлого хийсэн хүн бол Түмэн засагт хаан(1558-1593).Баруун, зүүн ноёдыг
оролцуулан "Төв засгийн газрыг" байгуулсан байна. Түүний гол зорилго
нь баруун, зүүн Монголыг нэгтгэх байв. Үүнээс үүдэн засагт хаан хэмээн
алдаршжээ. Гэвч Баруун түмний толгойлогч Даян хааны ач хүүгийн нэг Алтан
“1507-1582” бүр Бодь-Алаг хааны үед түмдийн Алтан хан гэж алдаршжээ. Боди-Алаг
хааны дараа түүний хүү Түмэн засагт хаан 35 жил Монголын хаан суусан хугацаанд
улс төрийн хямрал нэг хэсэг намжсан. Түмэн хаан нас барсаны дараа Буян
сэцэн хаан сууж, түүний ач хүү Лигдэн
тус тус Монголыг захирч байв. Монголчууд
гурван аймагт хуваагдсан.
“Зүүнгарын улс
байгуулагдсан” 1634 он Ойрадын холбооны хүчирхэг улс байгуулагдсан
Эсэн тайш хаанаас
хойш Хархул ноён ойрадыг мэдэн захирч
байв. Хархул ноёны дараа түүний хүү Хотогчин баатар хунтайж /1634-1663/ тайшийн
тушаалд дэвшсэн. Хотогчин баатарын дараагаар Баатар хунтайж удирдаж байв. Баатар хунтайж нас нөхчисний
дараа хаан ширээний тэмцэлд түүний хүү Сэнгэ удирдах болсон ч удалгүй үхсэн. Эх
нэгтэй Галдан Түвдэд далай лам Лхасад сууж бурхны ном эрдэмд сур байсан ч хэрэг
явдлыг мэдэн 1671 онд хаан ширээг
залгамжилжээ.

1636 оны Зүүнгар хаант улсын ба Халх Монгол


No comments:
Post a Comment