Wednesday, October 30, 2019

Монголын эртний улсууд


Монголын эртний улсууд
Хүннү гүрэн
                Хүннү нар  эртний Монголчууд мөн гэдэг нь археологи болон эртнйи генетик судлалаар тогтоогджээ. Тиймээс тэд хожмын Монголчуудтай хэл, ёс заншил, аж  ахуй, амьдралын хэв маяг төстэй байв.
Хүннү гүрэн төв Азийн өргөн уудам газар нутаг дээр байгуулагдсан нүүдэлчдийн анхны төрт улс юм. Шаньюй цол нь хожмын хаан цолтой адил төстэй юм. Модунаас өмнө Хүннүгийн 24 аймгийг түүний эцэг Түмэн шаньюй захирч байв.НТӨ 221 онд умард Хятадын Цин улсын хаан Цинь Шихуан  Хятадын анхны хүчирхэг эзэнт гүрэнг байгуулсан нь Хүннү нарт аюул занал  учруулах болжээ. Түмэн шаньюйгийн үед Хүннү нарын өмнөд нутаг болох Ордос болон одоогийн ӨвөрМонголын хөх хот, бугат хот орчмын газар нутгийг эзлэн авч, урд талаар ч цагаан хэрэм нэмэн босгожээ.Түмэн шаньюйг зайлуулани Модун НТӨ 209 Хүннү нарыг нэгтгэн төв Азийн анхны хүчирхэг төрт улсыг байгуулсан юм.  Модун шаньюй (НТӨ 209-174) улсаа зүүн, баруун, төв  гэсэн гурван гарт хуваан, хүн амаа аравт, зуут мянгат, түмт гэсэн цэрэг засаг захиргааны зохион байгуулалтанд шилжүүлжээ.
Хүннүгийн зүүн талд орших Дунху аймаг “Хүннүгээс III  зүйл хүсэхэд  Ш дахь нь хүннүгийн зүүн өмнөд хязгаарын цөл хужир  марз болсон газрыг найр тавин өгөхийг хүсчээ”. Модун газар бол төр улсын үндэс билээ. НТӨ 209 онд Дунху аймгийг эрхшээлддээ оруулж, баруун урд орших Юэжчи аймаг, умард хэсгээр малчин анчин, гөрөөчин аймаг, овгуудыг эзэлж, байгаль нуур, Енисей мөрөнд хүрсэн байна. хүннүгийн хүчирхэг төрт улс байгуулагдснаар Их торгоны зам  дээр хяналтаа тогтоосон.
Цинь улсын дараа гарч ирсэн Хань улс Хүннүгийн тусгаар тогнолыг хүлээн зөвшөөрөхгүй НТӨ 200 онд дайн хийж Хань улс ялагдсан. Хоёр улсын хоорондох анхны найрамдлын гэрээ НТӨ198 онд байгуулагдсан.  Тэрхүү гэрээнд:
-          Хань улс Хүннү гүрний тусгаар тогтносон, бие даасан, бүрэн эрхт, өөртэй нь эн зэрэгцэхүйц хүчирхэг улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
-          Хань улсын хаан “Урт цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчид шаньюйн цаазыг дагасугай” цагаан хэрмээс дотогш дээл малгайт улсыг би захирсугай  хэмээн хоёр улсын хилийн Цагаан хэрмээр тогтсон.
-          Хань улс жил бүр Хүннүгийн шаньюйд их хэмжээний алт,  мөнгө торго дурдан, сүйх тэрэг  гэх зэрэг  алба татвар барьж байх болжээ.
Модунь шаньюйгийн үед Хүннү улсын хүчирхэгжилтийн оргил үе байсан ба баруун зүгт Туркестан, зүүн зүгт Ляо гол, хойд зүгт  байгаль нуур, өмнө зүгт цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг хамарч байв. Модуны дараа төрийг залгамжилсан Лаошин (НТӨ 174-161), Гюнчень (НТӨ 161-126) шаньюйгийн хувьд Хүннү гүрэн хүчирхэг хэвээрэй байв.
НТӨ 129-90 он  хүртэл Хятадын Уди хаан (НТӨ 140-87) Хүннүгийн эсрэг 16 удаа довтолж, олон сая мал, олон мянган хүн хөнөөж, олзолжээ. Үсүн, Согд, Ухуань, Ордос, Лоб нуурыг алджээ.  НТӨ 76 онд Ухуаньчуудыг эргүүлэн өөрийн эгнээндээ нэгтгэсэн НТӨ 71 онд Хүннүгийн эсрэг Үсүн баруун талаас нь, зүүн талаас нь Ухуаньчууд, Енисей хавийн Динлинчүүд хойд талаас нь довтол ихээхэн хохирол амсуулсан.
НТӨ 51 оны үеэс дотоод, гадаа нөхцөл байдлаас шалтгаалан Хүннү хоёр хэсэгт хуваагдсан. НТӨ 60 оны үеэс дотоод язгууртнуудын тэмцэл өрнөж Хуханье шаньюй, Чжичжи шаньюй өөр хоорондоо тэмцэлдэх болж  Чжичжи шаньюй Орхоны хөндийгөөс Алтайн цаадах Тарвагатай нуруунд ордоноо шилжүүлэн суулгасан.
НТ 41 онд Хүннү гүрэн Пүнү шаньюйгаар удирдуулсан Умард Хүннүг Би шаньюйгаар удирдуулсан өмнөд хүннү болон хувирсан. Умард хүннү НТ91 он хүртэл оршин тогтносон.
A.      Газар нутгийн хувьд
1.       Түүний нутаг дэвсгр, түүний хязгаар. Түүхч А.Амар “Ордос нутгаар нутаглаж байсан хэмээн Хүннүгийн уугуул нутаг Ордос нутагт байжээ.”
-шар мөрнөөс урагш Байян, Лоуфань  аймаг  Чаньангаас 700 газар орчим зайд оршдог тухай тэмдэглэсэн байдаг.
2. хүчирхэгжилтийн үеийн газар нутаг.
Умард хил.Зүүн баруун Саяны нурууны бэл, хөндий тэдгээрээс эх авдаг Горлос обь Енисей  мөрний эхэн урсгалын газар Хүннүгийн  мэдэлд байжээ.
Өмнөд хил. Цагаан хэрэм, Ордос нутаг
Өрнө зүг. Ил тарвагатай, тэнгэр уулаас хойшлон эрчис мөрөнд тулж байсан бололтой.
Дорно зүг.  Хар мөрөн шилка голын бэлчирээс урагшлан их Хянганы нурууны зүүн бие, өмнө зүгт Ляодун мужид тулж байв.

B.      Нийгмийн байгуулал
Хүннүгийн төрийн тушаалтны цолыг Баруун, зүүн цэцэн ван, баруун зүүн гули ван,  баруун зүүн их жанжин, баруун зүүн дүвэй, баруун зүүн их дунху, баруун зүүн Гудухоу гэх тушаалтныг тавьсан. Ор залгах хүү ихэвчлэн Зүүн цэцэн ван болох нь олонтой.  Зүүн баруу цэцэн вангаас Данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт бага нь мянган морьт захирна. Эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ
C.      Цэрэг: алсын тусгалтайгаас нум сум, ойрынхоос илд, төмөр бариултай жад. Модунь хүчтэй болсноосоо хойш 3 бум гаруй нум сумч цэрэгтэй байжээ.
D.      Хүн ам: 24х10000=24000x4=960000
E.       Эдийн засаг (Аж ахуй)
Тэдний малын олонх нь адуу, үхэр, хонь, ямаа. Этгээд мал гэвэл тэмээ, илжиг луус, чихтий тахь. Тэд өвс ус эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэг. Дотоод гадаад хэрэмгүй. Тэд тайван цаг мал маллахын зэрэгцээ араатан жигүүртэн агнаж, амжиргаандаа нэмэрлэдэг.
F.       Худалдаа
...Хятад орны ерийн торгоор хүннүгийн өдий төдий алтны үнэтэй юмыг авч, ингэснээр дайсны нөөцийг хорогдуулж байна. чингээд илжиг луус, тэмээн жин хилрүү цувж, тахь, алаг морь цөм манай мал болж, буга, тарвага, үнэг дорго эсгий ширмэл ширдэг, шүр болор бүгд манай эрдэнэ болж байна. энэ бол гадаад оны эд дотогшоо урсаж олз гадагшаа гоожихгүй байгаа хэрэг... (яньтелунь 327-р тал)

G.     Хэв хууль.Тэдний хуулиар ирт үзүүртнийг гаргавал цаазаар аваачих, хулгай хийвэл хөрөнгийн хураан гэсэн байна.
Сяньби улс (II-IV зуун)
Сяньби нь дунхугийн удам юм. Дунху нар Хүннүгийн Модунь шаньюйд цохигдон ухуань, сяньби гэсэн  2 бүлэгт хуваагдан Хүннү гүрний бүрэлдэхүүнд орж захирагдаж. НТ I зуунаас Сяньби аажмаар хүчирхэгжин Хүннүгийн эсрэг тэмцэх болсон. I зууны сүүлчээс сяньби нар Хүннүгийн төв нутагт руу шилжин суурьшиж Умард Хүннүгийн газар нутгийmkdг эзлэн авсан.
Сяньби байгуулагдсан.Сяньби гүрнийг үндэслэгч Таньшихуай юм. Тэрээр 140 оны үед Сяньбигийн цэргийн жанжны гэрт төрсөн. 156 онд Таньшихуай Сяньбигийн хаанаар өргөмжлөгдсөн.
Нутгаа гурван хэсэгт хувааж баруун зүүн, төв болгон хувааж төвийн хэсгийг өөрөө захирах болсон. Хүннү гүрний эзэлж байсан 14 бэйр (ли) газрыг  бүхэлд нь эзэлсэн хэмээн сурвалжид тэмдэглэжээ.Сяньби нарын талаар сурвалж бичигт “тэдний (сяньби нарын) зэвсгийн хурц, морины хурд Хүннү нарынхаас нэн хэтийджээ “ хэмээсэн байдаг.
Сяньби гүрний задрал. 181 Таньшихуай нас барьснаар түүнийг залгамжлагчид өөр хоорондоо тэмцэлдэж 235 оны үе гэхэд Сяньбигийн нэгдсэн гүрэн задарч бие биеэ даасан улсууд болжээ.  Тэдгээр нь Табгач (тоба), муюн сяньби, түгүхүнь сяньби нар болно.
                А. Табгач Сяньбигийн Умард Вэй улс. Умард Хятадад ноёрхохын төлөө Сяньбигийн улсуудын хоорондын тэмцэлд Тоба сяньби нар ялж,  өмнөд Монгол, Умар Хятадыг НЭГТГЭСЭН Вэй улсыг байгуулсан.
                Б. Муюн Сяньбийн Янь улс. Хятадын 3 улсын эхэн гэхэд Мохэбагаар удирдуулсан Муюнчууд Ляо голын баруун хөвөөгөөр суурьшиж байв. Түүний ач хүү ШИ Гүйгийн үед Ляодунд шилжин суусан бөгөөд түүний Муюн Шань, улмаар түүний хүү Муюн Хүй  залгамжилжээ. Муюн Хуй 307 онд  их шаньюй хэмээн өргөмжилж.  Хожим түүний залгамжлагчид Янь хэмээн нэрийдэж үйл хэргээ явуулж байжээ.
Аж ахуй.Голлон мал аж ахуй эрхлэх бөгөөд бог мал болох хонь ихээр өсгөдөг. Тэдний унлага ачлагад адуу ихээхэн тохиромжтой. Тэд өвс усны шимийг хайж нүүдэлдэг. Бага сага ТАРИАЛАН эрхэлдэг. МАА-н дараа орох нь ан агнуур, ан агнаж  амжиргаандаа нэмэрлэдэг.
Гол төлөв хангай, тал хээр хосолсон газар нутагтай болохоор МАА эрхлэхэд тохиромжтой.
Нийгмийн байгуулал.
Хамгийн дээд эрх мэдэл шаньюйд байх агаад мөн түүний дараа орох хүн бол толгойлогч (их хүн) юм.
Соёл, бичиг. “Тэд мод сийлэн тэмдэг тэмдэглэж, хол ойрын хэрэг явдлыг түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон” (вейшу 1-р бүлэг)
Газар нутаг. Сяньби нар зүүн хэсгээрээ Лууха (ляохэ гол)-г хамарч байв. Сяньби өмнөд нутгаар тэдний угсааны Тоба, зүүн баруун сяньби гэсэн хэд хэдэн жижиг улсууд байсан.Зүүн сяньби хятадын Ляонин муж орчим, баруун сяньби хатан голын бор тохойгоор тус тус байв.
Жужан (Нирун) улс
Сяньби улсын дараа Монголын төв хэсэгт байгуулагдсан. Жужаныг үндэслэгч нь Мугульюй үндэслэн байгуулсан улс бөгөөд түүнийг залгамжлагч Чаругуй нь эрэлхэг дайчин  тэрээр аймаг олонтой бол өөрсдийгөө жужан хэмээн нэрлэжээ. 330 оны орчин одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулагджээ. Эхэн үедээ Жужан улс Тоба вэй улсад  алба төлдөг байжээ. Тэдний морин цэрэг ихэд хүчирхэг бөгөөд маш чадварлаг тул харь улсыг ихэд дийлж байв. 520 оны үед төрийн толгойд Амгай хаан сууж Жужан улс сулран доройтжээ. 552 онд тэдний харьяанд байсан Алтайн Түрэгүүд бослого гаргаж улмаар 555 онд Жужан улсыг мөхөөжээ.
Аж ахуй: Нүүдлийн МАА эрхэлхээс гадна бага сага газар тариалан мөн ан агнаж амжиргаандаа нэмэрлэдэг. Өвс  ус ирэн нүүдэллэн амьдардаг. Гэрийн үйлдвэрлэл малаас гарах түүхий эдийг ашиглаж эсгий хана туургатай гэрийг хийж сууцгаадаг.
Нийгмийн байгуулал. Засаг захиргааны аравтын тогтолцоотой. 10 мянганы хүнийг түмт, мянганы ноёны нэгийг зууны хүний туг болгон,  аравт зуут, мянгат, түмт гэсэн зохион  байгуулалтанд хуваажээ
Газар нутаг.Г.Сүхбаатар “Жужан улсын нутаг дэвсгэрийн баруун захыг Алтай таван богд уулын Хүйтний оргилоос Монгол АЛтай нурууны өвөр, хар эрчис, өрөнгө, чингил, Булган голуудын савар хиллэж байв”
Өмнөд хилийг их говиос өмнө,  өвөр Монголын Шилийн гол аймгаас Их Хянганы нуруу хүртэл , Шинжаан-Уйгарын Хами хотоос Зүүн гарын говийг багтаан Тэнгэр уулын салбар уул Богд уул хүртэл
Түрэг угсааны улсууд
Түрэг. Жужан улс мөхсөний дараа түрэг угсааны Түрэг улс (555-745), Уйгар улс (745-840) Монгол нутагт оршин тогтножээ. Түрэг Уйгар улсуудын үед Монгол угсааны аймгууд тэдний захиргаанд орж явжээ.Түрэг өмнөх улсын захиргаанд байж багаад 460-аад оны үед Жужан  улсын захиргаанд орж алтайн өвөр биеэр нутаглан төмрийн алба барьж явжээ.энэ үеэс тэднийг түрэг гэх болсон бөгөөд ноёлох овог нь АШИНА хэмээх овог нь ноёлох овог болсон. 552 онд Бумангийн удирдлагаар Жужаны цэргийг бут цохисон. Энэ үеэс Түрэгийн Түрүү хаант улс байгуулагдав. Солонгосын хойгоос Арал нуур хүртэл өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулсан. Гэвч 590 оны үедд баруун зүүн гэсэн 2 хэсэгт хуваагдсан. Зүүн хэсэг нь Орхон голын саваар нутаглах болсон. Истеми өөрийн цэргийн хүчийг ашиглан баруун зүг довтолж  ижил мөрөнд хүрч Урал хавийн газрыг эзлэн суусан нь  Түрэг баруун зүүн гэсэн 2 хуваагдах эхлэл болсон. Түрэгүүд хааны ширээний төлөөх тэмцлийн улмаас дотроо ( тардуш) буюу баруун,( төлж)  зүүн гэж хоёр хуваагдсан.  Түрүү түрэг улс ХЯТАДЫН СҮЙ(581-618), ТАН улсуудын удаа дараалсан довтолгоо өөр бусад хүчин зүйлсээс болж унав.
VII зууны 90 онд Тан улсын эрхшээлээс ТҮРЭГИЙН Култуг гэх толгойлогчоор толгойлуулсан түрэгүүд биеэ дааж гарсан. Түүний зөвлөх мэргэн Тоньюкук  нар Хожуу Түрэгийн хаант улсыг байгуулсан. Энэ үед Култугийг эльтэрэс буюу улсыг хураагч цол авч хаан ширээнд суусан. 693 онд Эльтерэс хаан нас барж түүний дүү Можо хаан суусан. Түргийн сүүлийн жилүүдэд хаан ширээний тэмцэл өрнөсөн. Тэр тэмцэлд Могилян  ихэнх хүмүүсийн дэмжлэгтэйгээр төрд гарсан.
Уйгар. Түрэгийн захиргаанд байсан уйгарууд бослого гарган, 744 онд зонхилогч Пэйло өөрийгөө Куль билгэ хэмээн өргөмжилсөн , 755 онд түрэг улсыг мөхөөсөн Пейло хаан нас барахад түүний хүү Моюнчур хаан суусан. Моюнчур эцгийн үйл хэргийг үргэлжлүүлсэн. 751 онд орхоны хөндийд Хар балгас хотыг байгуулсан. 820 онд киргиз уйгарын эсрэг бослог гаргаж, олон шаргуу тэмцэл хийсний үр дүнд 840 онд Уйгарын нийслэл хотыг эзлэн галдан шатаасан.Киргиз уйгарыг  мөхөөсөн ч Монгол овог аймгуудыг удаан тогтоож чадаагүй.
Хятан гүрэн
Монголчуудтай өвөг дээдэс нэгтэй боловч өнөөгийн ӨВөр Монголын дорнод хэсэгт байрлах манжуурын талаас гаралтай нүүдэлчин ард түмэн юм. Хамгийн хүчирхэг үед өнөөгийн хойд солонгосын умард хэсгээс ОХУ-ын дорнодын Приморийн хязгаар, БНХАУ-ын зүүн хойд Хөлөн буйр, ляонин, ляодун Гирин хар мөрөн муж, Бээжин Датун хот,ӨМӨЗО-ны хөх хот, хойноос урагшаа байгаль нуураас БНХАУ-н шар мөрөн хүртэлх нутгийг эзлэн оршиж байв.
Хятан улсыг үндэслэгч нь Амбагян байв. Тэрбээр Хятан аймгуудыг нэгтгэн Их Хятан улс байгуулж, улмаар 916 онд улс төр засаг захиргааны шинэтгэл хийж, умардын нүүдэлчин, өмнөдийн суурийн соёл иргэншилтэй  ард түмнүүдийг өөр өөрсдийнх нь өвөрмөц онцлог, хэв шинжийнх нь дагуу захирах болов. хятанчууд нь 5 нийслэл, 6 яам, 156 мужийн болон цэргийн захиргааны хот 209 сянь 52 нүүдэлчин аймаг, 60 хараат улсад хуваан захирдаг байв. 
Бичиг үсэг. Хятанчууд нь өвөг монгол бичгээр ярьдаг байсан боловч 920 оны үеэс Их бичиг, бага бичгийг зохион хэрэглэсэн. Амбагян 924-925онд зүүн этгээдийн Түгүхүнь, Тангуд, Уйгар, монгол, Түрэг гэсэн 4 этгээдэд амьдарч  байсан нүүдэлчин ба хагас нүүдэлчдийг эрхшээлдээ оруулж жил бүр алба авдаг байжээ. Гэвч ХI зууны дунд үеэс Хятан гүрний эрхшээлээс гарах гэсэн бослого хөдөлгөөн энд тэндгүй гарах болов.  тэдгээрээс хамгийн хүчтэй нь зөрчдийн бослого. 1115 онд Алтан зөрчдүүд Алтан улсыг байгуулсан бөгөөд 1118-1125 оны хооронд Алтан улс Сүн улстай хүч хавсарч  Хятанчуудын эсрэг тэмцсэний эцэст 1125 онд сүүлчийн хааныг нь олзлон авснаар Хятан улс мөхөв.


No comments:

Post a Comment