Wednesday, October 30, 2019

Бүлгэмдэл


Бүлгэмдэл түүндэх амьд бие махбодын харилцаа холбоо
            Биоценоз гэдэг нэр томъёог анх 1877 онд германы эрдэмтэн К. Мебиус шинжлэх ухаанд оруулсан бөгөөд bios-амьдрал, Kainos-ерөнхий гэсэн утгатай грек үг ажээ. Далайн эрэг орчмын гүехэн усны элсэн харгианд амьдрах хясааны зүйлүүдийн бөөгнөрлийг биоценоз гэж анх нэрлэсэн байна.
            Тодорхой нутаг дэвсгэрийг эзлэн тархаж түүхэн цаг хугацаанд бүрэлдэн тогтсон хоорондоо нарийн нягт холбоотой олон зүйлийн организмын харьцангуй тогтвортой нэгдлийг бүлгэмдэл буюу биоценоз гэнэ. Бүлгэмдэл хэд хэдэн шинжтэй байна. биоценоз буюу бүлгэмдэл бэлэн зүйлээс бүрэлдэх бөгөөд нэг зүйлийн тоог нөгөө зүйлийг зохицуулж  байдаг. Бүлгэмдлийн хэмжээ нь уур амьсгал, хотгор, гүдгэр зэрэг гадаад шатгаанаар тодорхойлогддог. Мөн түүнийг бүрдүүлж байгаа зарим зүйлүүд харилцааг тэнцвэржүүлэн барьж байдаг систем юм.
            Бүлгэмдэл зүйлийн бүтэцтэй байна. бүлгэмдэл нь маш олон зүйлийн организмаас тогтоно. Хамгийн ядуу биоценоз гэхэд л хэдэн арван зүйлтэй. Агроценоз бол хүний бий болгосон өвөрмөц хязгаарлагдмал хамгийн цөөн зүйлтэй бүлгэмдэл юм. Харин байгалийн бүлгэмдэл бол хэдэн мянгаар тоологдох зүйлтэй. Аливаа бүлгэмдлийн шинж төлвийг илтгэн харуулж чадах зүйлүүд байдаг. Тэдгээрийн дотроос зонхилох нь таниур зүйлүүд юм. Чарльз Ж. Кребс таниур зүйлийн хэд хэдэн хэлбэр байдаг. Тухайлбал шүхэр зүйл, нөмөр зүйл, тулгуур зүйл зэрэг болно.
            Шүхэр зүйл нь нутаг дэвсгэртэй холбоотой, түүнийг хаамгаалах явцад бусад зүйл нэгэн адил хамгаалагдах нөхцөл бүрдэнэ. Эрдэмдийн бичсэнээр нөмөр зүйл гэж хамгаалалтанд авсан газрын гол цэг  юм. Алтай, Өвөр, говийн Тэнгэр уулын дундах хэдэн баян бүрдийг түшиглэн амьдардаг мазаалай баавгайг нөмөр зүйл гэж үзэж болно. Харгана бол хээрийн бүсийн нөмөр зүйл юм. Бас тулгуур зүйл байдаг. энэ нь бүлгэмдлийн бүтцийг тодорхойлогч болдог. Хялгана тал хээрийн бүсийн тулгуур зүйл юм. зэргэлдээх муж, тойргийн бүлгэмдлийн төсөөтэй, ялгаатай талыг судлах шаардлага гардаг.
Бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
            Амьдрах орчны холбоо. Нэг организмын оршин тогтнох нөхцөл нь нөгөө организмын амьдралын үйл ажиллагаатай холбоотой байна. Энэ нь амьдрах орчны холбоо гэж хэлж болох юм. ургамал нөмрөг нь элдэв сээр нуруугүй боловч нуруутан оршин тогтнох аятай нөхцөл болно. Ургамал нөмрөг амьтдад аятай, таатай амьдран орших аятай нөхцөлийг бүрдүүлдэг. Манай орны тал хээрийн бүсэд зонхилон ургадаг хэдэн зүйлийн харганын сүүдэрт ил газрыг бодвол хөрсний темперамент 8-12 хэмээр доогуур байдаг. энэ нь зуны аагим халуун өдөр элдэв шавьж хорхой хоргодон амьдрах нөхцөл бүрдэнэ. Ялааны авгалдай үхрийн аргал дотор, эпифит ургамал болох хаг,  хөвд модны мөчир дээр өдий төдий олон зүйлийн шавьжийн авгалдай газрын хөрсөнд орших зэрэг нь амьдрах орчны хамаарал юм. жишээлбэл “майн цох”-ын авгалдай хүүхэлдэй болтлоо дөрвөн жил газрын хөрсөнд амьдардаг.
            Амьдрах орчны байдал нь бидэнд зөвхөн аятай байдлаар үйлчлэхээс гадна. Сөрөг муу нөлөөтэй байх тохиолдол тийм ч ховор биш. Тийм үед организмын тоо толгой цөөрдөг. Говийн цөлд тархсан хэдэн зүйлийн гүрвэлийн зонхилох амьдрах орчны талаар үзье. Зөвхөн элстэй газар амьдардаг Нохой гүрвэл Монгол орны говь цөлийн бүсийн Галав, Шанх, Зээмэг, Зуун мод, Зулганай, эхийн гол зэрэг Алтайн өвөр говийн элс бүхий нутгаар амьдардаг. Тэгэхээр голдуу заг мод ургасан газар тохиолдоно. Ийм амьтдыг Псаммобионт буюу элсэнд зохилдсон  амьтад гэнэ. Харин хонин гүрвэл хатуу хайргат нутгийг дагаж амьдардаг.
            Тэжээлийн холбоо. Бүх амьд бие хоорондоо тэжээлийн холбоогоор холбогдсон байдаг. ургамал идэштэн, шавьж идэштэн, махан идэштэн, загас идэштэн, сэг идэштэн гэх мэт ангилал бий. Зарим амьтад тэжээл болох амьтнаа  өвөрмөц байдлаар барьж иддэг. Цагаан бүст ураацай үй олноороо сүрэглэн нисэж, жиргэлдэн байдаг. тэд тэжээл болох шавьжаа агаарт байхад нь иддэг.
Гэтэл бор шувууны багийн ухаа дунхай жижиг шувуу, мэрэгчид, гүрвэл тэргүүтнээр хоололдог.  Түүгээр барахгүй зарим шувуу идэш болох амьтнаа барьж авч үхүүлсний дараа модны мөчирт нэвт сүлбэж хатааж борцолж байгаад дараа нь олж иддэг.
Тараах холбоо. Нэг зүйлийн организм нөгөө зүйлийг тараах үзэгдэл байгальд элбэг  ажиглагддаг. Ургамлын үр тоос, спор амьтны тусламжаар тархахыг зоохори гэнэ. Харин бусад жижиг амьтдыг тараагчдыг форези гэнэ. Форос гэдэг нь хөөх гэсэн утгатай үг. Зарим амьтад бусад амьтан ургамлыг шинэ газар нутагт тарж дэлгэрэхэд тус болдог. Үнийг тараах холбоо гэж нэрлэдэг. Манай оронд ургадаг шивээ ургамал нь үрээ мал амьтны үс ноосонд шигдүүлэн тараана. Манай оронд ургадаг хэдэн зүйлийн зангуу хүн амьтны хөлд зүүгдэнэ тархана. Гэрийн тэжээмэл нохой байнга сүүлээ хөдөлгөж байдаг гэтэл сүүлний хөдөлгөөнөөр бэтэг мэтийг үүсгэдэг аюулт өвчнийг үүсгэдэг туузан хорхойн өндөг хүн амьтны биед нэвтрэн нэр бүхий өвчинг үүсгэж завсрын эзэнд дамжуулдаг. Ялаа хөлөөрөө зарим дугираг хорхой тараадаг. Энэ бүхэн бол идэвхгүй тараах жишээ юм.
Үр жимс идэшт шувуу яслаг үр жимс идээд ясыг нь сангасаараа энд тэнд хаяснаар уг ургамал шинэ газар ургадаг.
Барьж байгуулах холбоо. Амьтад нүх, ноохойгоо засах, шувууд үүрээ барих зэрэгт өвс ургамал, элдэв амьтны үс ноолуур бие хэсгийг ашигладаг. Үүнийг биоценозын барьж байгуулах холбоо гэнэ. Ховор зүйл хэмээн бүртгэгдсэн уран шувуу бургасны гөлгөөр маш дулаахан үүр нэхэж түүн дотор өндөглөдөг.тал хэрийн хараацай барилгын адар дор шавраар барьсан тал аяганд үүрэндээ хэдэн ангаахайгаа унагачихгүй тулд адууны хялгасаар хөлийн холбож бэхэлсэн байдаг. 
Хоёр зүйлийн популяцийн харилцан холбоо
            Байгаль дээр амьдарч байгаа өдий төдий олон зүйлийн популяциуд хоорондоо харилцан хамааралтай оршдог. Энэ харилцан холбоо нь бие биедээ ашигтай, хортой, ямар нэгэн нөлөөгүй, тэр бүхий л дайсагнасан хэлбэртэй байж болно. Америкийн эрдэмтэн Ю.Одум хоёр зүлийн популяцийн хоорондох харилцан үйлчлэлийг дараах байдлаар тэмдэглэсэн байна.
Дээр дурьдсанчлан амьд биетүүд хоорондоо холбоо хамааралтай амьдран оршино. Тэдгээрийн хоорондын холбоо нь аль нэгэнд ашигтай эсвэл хоёуланд нь ашигтай бас ашиггүй хортой ч бий.
Хоёр зүйлийг популяцийн холбоо хамаарлаас үзье.
            Махан идэштэн ба золиос. Энэ бол тэжээлийн холбоонд үндэслэсэн харилцааны хэлбэр юм. махан идэштэн гэж бусад амьтнаар хоололдог  амьтдыг хэлэх бөгөөд тэд ангуучлах тусгай арга мэх эзэмшсэн байдаг. махан идэштэн золиос болох амьтнаасаа биеэр том байдаг. харин золиос амьтны тоо толгой махан идэштнийхээс олон дахин илүү байна.
            Паразит ба эзэн амьтан. Паразит эзэн амьтныхаа биед шимэгчлэн амьдардаг. Паразит эзнийхээ биед хооллохоос гадна. Байнга юмуу түр зуур байрладагаараа дээрхээс ялгаатай. Паразит амьдралтай  маш олон организм бий. Паразит ургамал ч бас цөөнгүй. Паразитын эзэн организмыг  жинхэнэ ба завсрын гэж ялгадаг. Уг паразитын бэлгийн үржил нь явагдаж байгаа эзнийг жинхэнэ, харин авгалдайн хөгжил явагддаг эзнийг завсрын эзэн гэнэ. Паразит зөвхөн шим тэжээл сорохоос гадна түүнийг амьдрах орчноо болгодог. Зарим тохиолдолд эзнээ хөнөөдөг. Паразит организм ихэвчлэн эзэн амьтнаасаа биеэр жижиг, харин олон тоотой байдаг.
            Комменсализм. Хоёр зүйлийн организмын нэг нь нөгөөдөө өөрийнхөө үйл ажиллагаагаар хоол олж өгөх юм уу орон байр нь болдог харилцааны хэлбэр. Өөрөөр хэлбэл нэг нь нөгөөдөө хор хүргэлгүй ашиглагдаж буй нэг туйлын үйл ажиллагаа юм.
            Аменсализм.  Харилцан холбоотой хоёр зүйлийн нэгд нь хортой, нөгөөд нь хорч болохгүй, ашиг ч  болохгүй харилцааны хэлбэр. Ийм үзэгдэл голдуу ургамалд тохиолддог. Гэрэлсэг ургамал Шилмүүст модны доор ургахдаа сүүдэрлэгдэж амьдрал нь доройтож хагдардаг. тэр нь  шилмүүст модонд хор ч болохгүй ашиг ч болохгүй.
            Мутуализм. Хоёр организм харилцан ашигтай хамтран амьдрах харилцааг мутуализм гэнэ. Үүний нэг хэлбэр нь симбиоз юм. 20000 зүйлийн симбиоз организм тэмдэглэгджээ. Жишээ нь хаг бол мөөг, замаг гэдэг хоёр организмын хам, амьдрах хэлбэр, симбиозын сонгодог жишээ.
            Өрсөлдөөн буюу конкуренци. Энэ бол экологийн хувьд ижил шаардлагатай хоёр зүйлийн хооронд болдог харилцааны хэлбэр. Идэш тэжээл, орон байрны төлөө ийм зүйлүүд хоорондоо өрсөлдөнө. Энэ нь харилцан холбоотой хоёр организмд хоёуланд нь муу нөлөөтэй экологийн харилцааны цорын ганц хэлбэр юм.
            Нейтрализм.Нэг орчинд зэрэгцэн оршиж байгаа хоёр зүйл аль аль нь ашиг ч олохгүй, хор ч болохгүй  харилцааны хэлбэр. Буга, жирх хоёр нэг ойд амьдрах боловч бие биетэйгээ бараг хавьтахгүй. Элдэв сайн ба муу нөлөөгүй.
Экологийн нийш гэж юу вэ?
            Амьдрах орчин бол организмын хаяг нь, харин нийш бол мэргэжил нь юм гэж Агес бичсэн байдаг. нэгэн Биотоп буюу амьдрах орчинд олон зүйлийн организм оршин амьдардаг. Гэвч тухай зүйл бүр тэрхүү орчин амьдрах орон зайтай. Үүнээс үзвэл амьтад амьдрах орчноороо давхцаж болох ч нийшээрээ хэзээ ч давхарддаггүй. Хэрэв давхацвал аль нэг нь амьдрах боломжгүйд хүрнэ. Жишээлбэл:  Африкийн саваннад эрээн тахь гну гөрөөс, ямаан гөрөөс, топи хэмээх гөрөөс нэгэн биотопд зэрэгцэн орших боловч экологийн нийцээрээ ялгаатай эрээн тахь өвсний оройн хэсгээр, гну гөрөөс түүний үлдээсэн хэсгийг, харин ямаан гөрөөс антилоп-топи бусад өвсөн тэжээлтний идээд үлдээсэн өндөр өвсний ишээр холлоно. Ийнхүү эдгээр амьтад идэш тэжээлийн хувьд өрсөлдөгчид болдоггүй.
Жишээнүүдээс үзвэл зүйл бүрийн амьтан тухайн экосистемд бусадтай давхцахгүй өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Үүнийг экологийн нийш гэж байгаа юм.

No comments:

Post a Comment