Wednesday, October 30, 2019

Монголын эзэнт улсууд


Монголын эзэнтгүрэн
. (Их Юань улс, Цагаадайн улс, Алтан ордны улс, Иль хаадын улс )
            Чингис хааныг нас барсны дараа эцгийн хаан ширээг гурав дахь хүү Өгэдэй (1186-1241) залгамжлав.1229 оны IX сарын 13-нд албан ёсоор хаан суудалд заларсны дараа улс дахь иргэний асуудлыг цэгцлэн шийтгэж эхлэв. Юуны түрүүнд, эцгийн шийтгэсэн “Их засаг”хууль дүрмийг эмхэтгэн тархаав. Дараа нь өртөө- шуудангийн албыг байгуулжээ. Анхандаа Монголын эзэнт гүрний хамгийн алс цэгт ажиллаж буй төрийн түшмэдтэйй харилцах боломжийг өртөө олгож байна. өртөөний системийг байгуулахын тулд хэд хэдэн тогтсон зам гаргаж түүнд ойролцоогоор 50 км тутамд зогсоол буудлууд бий болгожээ. Өөрөөр хэлбэл төрийн элч хааны зарлигийг хүргэх замдаа 50 км тутамд зогсоол буудлууд бий болгожээ. Мөн төрийн элч хааны зарлигийг 50 км тутамд зогсон хүнс, унаагаа сэлгэн довтолго байхаар өртөөг зохион байгуулсан байжээ. Мөн өртөөг дипломат элч хүлээн авч саадгүй илгээх, нэг газраасс нөгөөд хүнсний хангамж тээвэрлэн зөөх, худалдаа наймааг төвлөрүүлэн явуулах, алба гавчуур татаж авах  зэрэгт ашиглах болж, удалгүй энэ нь эзэнт гүрний эдийн засгийн тулгуур систем болж хувирчээ. (МНТ)281. Өгээдэй хаан өгүүлрүүн[1]... хаан эцгийн суудалд дөрвөн сайн, дөрвөн муу үйлийг хийсэн. Өгэдэй хааны дараа түүний хүү Гүюг, Гүюгийн дараа Тулуйн угсааны Мөнх нар хаан ширээнд суусан бөгөөд Тулуйн угсааны Мөнх хаан ширээнд суухад нэлээд нөлөө үзүүлсэн хүн бол Зүчийн хүү Бат юм. Тэрээр Гүюгийн дараа Тулуйн угсааг ихэд дэмжиж байсан. Мөнх хааны аян дайнд мордоход уугуул Монгол нутгийг Аригбөхөд мэдэн захируулж байсан. Мөнх хааны дараа хууль ёсоор залгамжлагч Ариг Бөхтэй  ах Хубилай хаан ширээний төлөө ихэд тэмцэлдэж. Хубилай хаан ялсанаар Их Монгол улсын газар нутгийн тэлэлт 1264-1294 он хүртэл дээд цэгтээ хүрсэн.
Юань гүрэн. Хубилай хаан Монголын нийслэлийг 1260 онд Кайпинаас өнөөгийн Бээжин рүү тус тус нүүлгэн шилжүүлсэн. Шинэ барьсан хотоо Хаанбалгас  хэмээн нэрлэв. Энэ хот нь хожим Даду буюу “Их нийслэл хэмээн алдаршсан”. 1271 оноос Монголын нэрийг өөрчилж, “Их Юань улс” хэмээн нэрийджээ. Хубилай Чингис хааны угсааны хаадаадаас хамгийн хүчирхэг нь байжээ. Түүний засаглалын онцлог нь Монголыг Монгол ёсоор, Хятадыг Хятад ёсоор  гэх мэт өөрийн харьяанд орсон улс орнуудыг өөрийнх нь уламжлалт тулгуурлан удирдан тохинуулж байсанд оршино. Хубилай хаан эдийн засгийн шинэчлэл явуулж, юуны түрүүнд газар тариалангийн салбар, худалдааны замыг сайжруулсан. Мөн Юанийн гол хотуудыг Илхаант улс, Алтан орд улс, Цагаадайн улсын төвүүдтэй холбов. Цаасан мөнгөний хэрэглээг худалдаанд нэвтрүүлж, түүнд төрөөс тавих хяналтыг хатуу чанд болгов.


[1]Чоймаа Ш. МНТ. 281-р зүйл. т.253

No comments:

Post a Comment