Монголын аймгуудын
холбоо ба Их Монгол улс
VI-X зуунд Түрэг
угсааны улсуудын үед (VI-IX зуун) Хятад сурвалжид Монгол овог аймгуудын талаар
мэдээ баримт нэлээд хомс. Иймээс энэ үеийн Монголчуудын түүхийн талаарх
судлаачдын үзэл баримтлал нэлээд зөрөөтэй, нэгдмэл биш нь олонтоо. Харин түрэг,
Уйгар руни бичгийн дурсгалуудын мэдээ нь VI-X зууны үед Монгол нутагт оршин
байсан нүүдэлчин аймаг холбоодын талаарх нэлээд бодитой төсөөллийг бидэнд өгч
чадах юм.
Түрэг угсааны улсууд Монгол нутагт ноёрхож байх үеийн
Монгол угсааны аймгуудын түүхийг
1.
“Эргүнэ гүн”-ийн
домогтой холбон тайлбарладаг.
2. Шивэй аймгууд болон Мэн-ү шивэй аймагтай
холбон тайлбарладаг.
3. Татар нэрийн дор Түрэг, Уйгар улсын
бүрэлдэхүүнд оршин тогтнож байсан гэж үздэг.
4.
Татар, шивэй
аймгуудыг адилтган үздэг гэсэн түүх бичлэгийн дөрвөн үндсэн хандлага
давамгайлж, ихэнх түүх, судлаачид дээр
дурдсан чиглэлийн аль нэгийг баримтлан тайлбарладаг байв.
Сүүлийн үед Руни бичгийн
мэдээ сэлтийг ашиглан Рашид- ад-
Дины “Судрын чуулган” мөн Монголын нууц
товчоо, хятад болон араб хэлээрх сурвалжуудын мэдээ баримттай харьцуулан судлах
замаар энэ үеийн Монголын түүхийг сэргээх нэлээд ахиц гарч байна. Сүүлийн
үеийн судалгаагаар VI-IX Монголчуудыг хоёр хэсэгт хуваан үзэж болохоор байна.
Үүнд:
1.
“Эргүнэ гүн”-гийн
Монголчууд буюу Мэнгү шивэй. Монгол угсааны зарим аймгууд “”эргүнэ гүн”-д
шилжин суурьшсаныг хятад сурвалжид “Мэнгү шивэй” нэрээр тэмдгэлжээ.
2.
Монгол угсааны
аймгуудын ихэнх нь нутгийнхаа зүүн тал руу шахагдсан ч өөрсдийн угсаа гарал,
хэл соёл, төр ёсны уламжлалаа хадгалан “Татар” хэмээх нэрийн дор оршиж байсан.
Тан улсын сударт
тэмдэглэгдсэн мэнгү(Монгол) шивэй нь Түнгүс угсааныы шивэй аймаг бус,
харин Түрэгүүдэд цохигдон зүүн тийш шахагдаж шивэй аймгуудын нутагт шилжиж
суусан Монгол аймаг байсан гэж үзэж болно. Шивэйгийн нутагт шилжин суусан
Монгол аймгийг хятад сурвалжуудад Шивэй аймгуудын нэг хэмээн үзэж “мэнгү шивэй”
нэрээр тэмдэглэн үлдээжээ. Энэхүү Монгол аймаг нь шивэйгийн нутгаа нүүдэллэн
гарч, төрөлх нутаг болох гурван голын эх Бурхан халдун ууланд эргэн иржээ.
Хамаг Монголын Ханлигийг байгуулан, улмаар Их Монгол улсын гол мөхлөг болсон
билээ.
XI-XII зууны Монгол
нутаг дахь аймаг улсуудыг удам гарлын үүднээс нь
1.
Гурван голын
Монголчууд гэж нэрлээд, XI-XII зууны заагт Хамаг Монгол улсыг байгуулсан язгуур
Монгол аймгууд болон Монгол угсааных нь
багтан мэдэгдсэн Жалайр, татар, ойн иргэд зэрэг Монгол аймгууд.
2.
Хэв заншил, аж ахуй,
соёл, гадаад төрх байдлын хувьд Монголчуудын нэгэн адил бөгөөд XIII зууны үед Монгол хэлээр хэлэлцэж,
өөрсдийгөө “Монгол” хэлээр тэмдэглэж явсан боловч зарим эрдэмтэд Түрэг гаралтай
байж болзошгүй гэж үзсээр буй Хэрэйд, найман, мэргид зэрэг аймгууд. Жужан
мөхсөнөөс хойш Монгол аймгууд Түрэг,
Уйгар улсын бүрэлдэхүүнд багтаж байсан учраас зарим аймгууд нэлээд Түрэгжсэн
байх магадлалтай. Гэвч хэрэйд, найман, мэргидүүд нь Монгол аймгууд байсан
бөгөөд Чингис хааны нэгтгэсэн Их Монгол улсын бүрэлдэхүүнд орж, Монгол угсаатан
бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Монгол овог аймгууд.
Найман улс.1204 онд гэхэд Найманчууд Чингис хааны цэрэгт
цохигдон мөхөж Монгол улсын Алтай дэрлэн (дамнасан) нутагласан. Найман улс зүүн
баруун гэж байгаагүй. Харин умард өмнөд
гэж байсан гэж зарин судлаачид үздэг. Зарим нь алтайгаар зүүн баруун хэсэгт
хуваагдсан зүүн хэсгийг нь Даян, баруун хэсгийг нь Бюруйг хаан захирч байв.
Монгол улс (Хамаг
Монгол). Онон, Хэрлэн, Туул гурван голын эхэн Хэрлэний
дунд урсгалын газраар Бурхан халдун (Хэнтий) нуруу ба түүний бэл хормойгоор
нутаглаж байсан. хамаг Монгол улс Захиргааны хувьд зүүн, төв, баруун гэсэн
гурван хэсэгт хуваагдаж байв. Гурван голын монголчуудын орд өргөө нь Ауруг
балгас юм. (хэнтий дэлгэрхаан Аварга тосон рашаан сувилал түүнээс урагш 11км
бий. )
Онгуд. Ордосоос зүүн тийш хятадын Датун хотын
харалдаа цагаан хэрмийн хойгуур байжээ. Сүүлд ала Каш тегин толгойлж байв. Умард Алтан улсын хүчинд автаж
цагаан хэрмийн зарим хэсгийг бусад нүүдэлчдээс хамгаалах алба хашиж байв. Онгуд
нар 1204 онд Чингис хаанд дагаар орсон, дараад нь Зүчдийн Алтан улсыг дайлахад
газарч хийх үүрэг гүйцэтгэж байв. Тэд нэг бол Их Монгол улсын зүүн түмэнд
багтсан эсвэл Алага Бэхид захирагдан Говийн өмнө бие дааж оршиж байсан байхаа.
Татар аймгууд. Хэрлэн голын адаг урсгал буйр нуур хөлөн буюу
Далайн нуур оршуун голын сав, халх голын адаг урсгалаар оршиж байв. Тэд жужан
улс унахад зүүн зүг шахагдан гарсан язгуур Монголчууд юм. Монголчуудтай язгуур
нэг. Татар гэвэл Монгол, Монгол гэвэл Татар гэж ойлгоно. Татар Монголын
хоорондын тэмцэлийг байгаль газарзүйн орчин ашигтай байрлал, эдийн засгийн
хэрэгцээ шаардлагын үүднээс тайлбарлана.
1220 онд гэхэд Чингис хаан Татар аймгийг бүрэн даржээ.
Гурван мэргэд. Орхоны мэргэд, сэлэнгийн дунд урсгалын сав
газар нутгаар оршиж байв. (Дотроо 3 аймагтай) Удуйд Мэргэд, Орхоны доод урсгалаар нутаглана.Гол нутаг нь буур
хээр (буур голын хөндий). Увас мэргид орхон сэлэнгийн бэлчир, Талхун аралд
байжээ. Хаад мэргэд Сэлэнгийн дунд урсгал хараажийн хээрээр нутагладаг.
Ойрад. Хөвсгөл нуурын баруун бие шишгэд голын сав
хэм буюу Енисейн мөрний эх болох
Хөвсгөлийн уулсаар оршиж байв.
1207 онд Зүчийн цэрэг ирж дагуулж авав.
Киргиз(Хиргис). Тагна Саяны нурууны хоорондох, Хэм ба хэмчиг голын хавь газрын ойролцоо нутаглаж
байв. 1207 онд Зүчийн цэрэг байлдан дугуулсан бөгөөд Одоогийн Киргизстан улс
өөрсдийнхөө өвөг дээдэс гэж үздэг.
Хорь түмэд. Хөвсгөл нуурын зүүн биеэс байгаль нуур буюу
баргужин төрхөм хүртэл их ой, тайгаар нутагладаг байв.Мөн Зүчийн цэрэг ирж Их
Монгол улсад дагаар орсон.
Ойн ард.1207 онд Зүчи шишгидээс баруун, баруун хойш
олон ойн ардыг дагаар оруулжээ. Тэдгээр нь Шибэр (Сибир), хистэн, баяд, тухас,
Тэнлиг, Барга, Ургууд, Хабханас, ханхас, Тува зэрэг анчин гөрөөчин аймгууд юм.
тэд их төлөв Зүүн баруун Саяны нуруугаар байжээ.
Хонгирад. Нэгэн үе Халх голын дунд урсгалаар нутаглаж
байсан. түүний ойр төрлий олхунуд, Ихэрэс нар түүнээс урагшаа хянганы нурууны
баруун дээд хэсгээр нутаглаж байв.
Монгол (Хамаг Монгол)
ХII зууны үед Алтай
Хянганы нуруу болон байгаль нуур цагаан хэрмийн хооронд хэд хэдэн бэсрэг (ханлиг)
аймаг улсууд оршин тогтжээ. Язгуур Монгол Жужан буюу Нирун улс төрийн эрхийг
барьж байсан Киян, нукуз зэрэг Монголын
тэргүүлэгчдийн овог аймаг Түрэгийн бослогод дарагдаад. Эргүнэ гүнд очиж
нутаглаад хэдэн зуун жилийн дараа нутагтаа ирж Онон, Хэрлэн туул гурван голын
сав газраар нутагласан.
Эргүнэ гүнг Хянганы
нурууны Хайлаар гол эхэн хавиар байсан гэж үзэх үндэслэлтэй. Гол нутаг Онон
Хэрлэн, Туул гурван голын эх дунд урсгал
Монгол хааны орд өргөө Ауруг
Хэрлэн мөрний хойд биед оршиж байв.
Хамаг Монголын Хабул мэдэн байв.
ХII зууны сүүлээр
Монгол нутаг дээр хэд хэдэн бие даасан аймаг, улсууд оршиж байснаас хамгийн
томоохон нь Хэрэйд байв. Хэрэйд улс нь тухайн үедээ (Яг ябган) заг Завхан,
туул, сэлэнгэ, элсэн говийн хооронд байж. Баруун талаараа найман, хойд талаараа
Мэргид, зүүн талаараа Монгол, өмнө талаараа Тангуд улстай тус тус хил залган
оршиж байв. Тэр үед Хэрэйд улсыг Тоорил хаан мэдэн байв.
1130-иад оны үеэс Хамаг Монголыг Хабул
хаан захирч байсан бөгөөд түүний залгамжлан Амбагай хаан суусан. Амбагай
Татаарчуудад хорлогдон Алтан улсад хүргэгдсэн бөгөөд “таван хуруугаа тамтартал,
арван хуруугаа барагдтал” миний өршөөг авах тун хэмээн Хотула, Хадаан нарт
захин үлдээдэг. Гэвч татарын эсрэг удаа дараа дайн тулаан хийсэн боловч
төдийлөн амжилт олоогүй. Чухам энэ үест Монголын нэгэн эрэлхэг баатар
Есүхэй Татарын Тэмүжин Үгэ-г барьж
ирэхтэй зэрэгцэн Тэмүжин мэндэлдэг.
Тэмүжин Монгол улсын анхны биш III дахь үеийн хаан бүлгэ. 1162 оны усан
морин жил Тэмүжин мэндэлж 1189 онд Онон, Хэрлэнгийн эхэнд орших, Цэнхэрийн
голын Хар зүрхний Хөх нуур хэмээх газарт Хотула хааны хүү Алтан, Есүхэй
баатарын ах нэгүн тайжийн хөвүүн Хучир, Сача бэхи тэргүүтэй Монголын тэргүүлэх
ноёд хуралдан Тэмүжинг хаанд өргөмжлөн “Чингис” хаан цолыг авсан. Энэ үеийн Монголыг дахин сэргээх тэмцлийн
үе гэдэг. Монгол улсын үндсэн дээр эсгий туургатныг нэгтгэн нэгдсэн улсыг
байгуулахын төлөө тэмцлийн үе 1206 он хүртэл үргэлжилсэн.
Их Монгол улс
1206 онд Онон мөрний эхэнд их хуралдай хурж, олон овог
аймгийг нэгтгэсэн Их Монгол улсыг байгуулсныг тунхагласан. Ийнхүү умард зүг
байгаль нуур, өмнөд зүг цагаан хэрэм, өрнө зүг Алтайн уулс, дорно зүг Хянганы
нуруу хүрсэн улс оршин тогтножээ. Тэмүжин 1185-1206 оны хооронд их бага нийлсэн
32 удаагийн тулаан хийж, Монгол улс нийт 81 том жижиг аймгуудыг нэгтгэжээ. Их
Монгол улс Засаг захиргааны хувьд Баруун зүүн төв гэсэн гурван том түмэнд
хуваагдана. Баруун түмэн нь Алтайн хавьд, зүүн түмэн нь Хянганы нуруунд, төвийн
түмэн нь Монголын төв хэсгээр оршиж байв. Их Монгол улс засаг захиргааг
мянгатын системд хувааж анх 95 мянгат болгожээ. СУРВАЛЖИЙН мэдээгээр төвийн
түмэн 129 мянгат, баруун жигүүр 38
мянгат, зүүн жигүүр 62 мянгат тус тус харьяалагдаж байжээ.
Их Монгол улс байгуулагдсаны түүхэн ач холбогдол.
-
Нийгмийн хуучин
харилцааг халж, эзэн харьяатын харилцаа тогтов. “овгийн байгуулал, гэрийн
хэлбэрийн боолчлол дуусгавар болсон”
-
Монгол овог
аймгуудын байнгын дайн самуун, саланги тархай байдлыг арилгаж Монгол үндэстнийг
бүрдүүлэхэд түүхэн ач холбогдолтой.
-
Монгол үндэстний нэг
хэл, соёл бүрэлдэхэд чухал түлхэц болсон.
-
Гадны түрэмгийлэл,
тэр дундаа Зүрчидийн Алтан улсын түрэмгийллийн бодлогыг эсэргүүцэх чадалтай
болсон
-
Дотоодын дайн самуун
намжиж, Монголчуудын аж ахуй эдийн засгийн өсөлт, хөгжлийн тэргүүлэхэд таатай
нөлөө үзүүлсэн.
Чингис хааны гадагшаа хийсэн аян дайны гол шалтгааныг:
1.
Монголын аюулгүй
байдлыг хангах
2.
Бусад улс орнуудтай
эдийн засаг, худалдаа, соёлын харилцаа холбоог хөгжүүлэх
3.
Монголд дайсагнасаар
ирсэн хөрш орнуудыг номхотгох зорилготой байсан гэж үздэг.
Чингис хаан юун түрүүнд шинэ залуу Монгол улсаа Зүрчидийн Алтан улсын
зүгээс ирэх аюулаас урьтан хамгаалж, түүнтэй дайтахыг эрхэмлэв. Чингис хаан
Алтан улстай дайтах бэлтгэл болгож Хятадын умард хэсэгт орших Тангуд улсыг
эзэлж довтолжээ. Сурвалжид тэмдгэлснээр Чингис хаан Тангуд улсыг 1205,1207,
1209, 1218, 1225-1227 онд буюу нийтдээ 5
удаа довтолж эзэлж авчээ. 1219-1224 оны хооронд Чингис хаан Дундад азийн
хүчирхэг улс Хорезмыг байлдан
эзэлжээ. Энэхүү аян дайнаар Монгол цэрэг
дундад ази Афганистан, Пакистан, Умард Энэтхэг, Ирак, Иран, Орост хэд хэдэн бие
даасан шинжтэй улс тогтох үүд хаалга нээв. Их хааныг нас барсны дараа Хэрлэний
хөдөө аралд Их хуралдай хуралдаж Чингис
хааны гурав дугаар хүү Өгөдэйг хаан эцгийн үйл хэргийг үргэлжлүүлхээр
суулгажээ. Тэрээр хаан эцгийн үйл
хэргийг үргэлжлүүлж Тулуйн хамт 1231-1234 оны хооронд Алтан улсыг довтлон
түүнийг бүр мөсөн мөхөөсөн. Өгөдэй хааны үед газар нутгийн хэмжээ ихээхэн
тэлсэн Өгөдэй хааны дараа түүний хүү Гүюг хаан, Тулуйн хүү Мөнх нар хаан
сууж Монголын эзэнт гүрний төрийг
барьжээ.
No comments:
Post a Comment