Wednesday, October 30, 2019

XIII-XIY зууны Монголын соёл


XIII-XIV зууны үеийн Монголын соёл
Монголын эзэнт гүрэн байгуулагдаж нийт Монгол аймгуудыг нэгтгэсэн төдийгүй Эртний түүхт Хятад, Дундад Ази, Европ тивийн олон улс орнуудыг байлдан дагуулсан нь тэдгээр орнуудын соёлын нөлөө харилцан нэвтрэх харилцан соёлоо  хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн.Монголын нэгдсэн улсын үед  Монгол нутагт оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэснээр нийт Монголчуудын үндэсний буюу нүүдэлчдийн соёл бүрэлдэн хөгжих ая таатай нөхцөлийг бүрдүүлсэн онцлогтой юм.
            ХШ-XIV зууны Монголын соёлын ололт амжилтууд
Монголчуудын аж байдал, хэв заншил
1.      Хоол хүнс. Монголын нэгдсэн улс бүрэлдэн тогтсон үеэс хоол хүнсийг хэрэглэх арга ажиллагаа улам боловсронгуй болжээ. Малын мах сүү, цагаан идээг боловсруулан ашиглах явдлыг нүүдэлчдийн өвөрмөц онцлог, нөхцөл байдалд нэн чадамгай хэрэглэж байсан
·         Махыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ тарга хүчээ бүрэн авч дууссаны дараа буюу мах хөлдөх үеэс эхлэн нядлах ба өвөл хаврын турш нөөцлөн хэрэглэдэг. Махыг дараагийн жил хэрэглэх чухал шаардлагатай үед борцлон хатааж ашиглана.
Малыг сорчлон хэрэглэхгүй харин онд орохгүй малыг хэрэглэдэг байсан нь малын ашиг шимд тустай байжээ.
 Махыг шуузлан хэрэглэх замаар ашигладаг байсан.
·         Сүү цагаан идээг боловсруулан бэлтгэх, хэрэглэх  арга Монгол аймгуудыг  нэгэн захиргаанд орсон цагаас илүү нарийн боловсронгуй болсон.Монголчууд зуны улиралд махыг хэрэглэх явдлыг эрс багасгаж, гол төлөв сүүн бүтээгдэхүүнээр хооллох болсон нь эрүүл ахуйн ач холбогдолтой.
Сүү цагаан идээг өвөл хаврын улиралд голлон хэрэглэж байсан махан бүтээгдэхүүнийг хэмнэхийн зэрэгцээ гэдэс ходоодны илүү ачааллыг багасгах, цаг уурын нөхцөлд гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжих, цэвэршүүлэх өндөр  ач холбогдолтой.
·         Сүү цагаан идээг боловсруулахдаа тухайн үед хэрэглэх төдийд бус, дараагийн буюу өвөл хаврын улиралд хэрхэн хадгалахад үлэмж анхаарал тавьдаг байсан.
2.      Монголчуудын орон байр.  Монгол гэр аж ахуй эрхлэх, хөтлөх арга ажиллагаатай холбогдсон. Нүүдэлчдийн гэр нь тэднийг аж ахуйгаа эрхлэхэд хэд хэдэн давуу талтай ажээ.
·         Нүүдэллэн ачих, буулгах, барихад хөнгөн хялбар
·         Гэрийн мод, малын үс ноос, эсгий, татлага зэрэг нь нүүдэлчдийн өөрсдийнх нь гарт байдаг материалаар хийх ихээхэн боломжтой
·         Гэрийг дотор нь ердийн, хаад ноёдын алтан тэрэм, орд гэр гэж ангилдаг.
3.      Монголчуудын хувцас хунар. Монголчууд малын арьс, үсээр дээл хувцас хийхээс гадна харь улсын даавуугаар хувцас хийдэг байжээ.
·         Монголчуудын дээл хувцас нь амьтны үс ноосоор хийсэн тул чийг татдаггүй онцлогтой зарим үед хөнжил, дэвсгэр болдог.
·         Монгол гутал гэхэд дотуураа эсгий оймстой байдаг нь адуу мал эмнэг хангалтай ноцолдоход хөлийн шилбэ, булчинг хамгаалах, адуу малыг бугуйлдаж чирэхэд урагш харуулдаж унахаас хамгаалсан  өндөр өсгийгүй.монгол гутлын түрий нь малчин хүний өдөр тутмын хэрэглээ  хутга, зүү утасыг хүртэл хадгалах халаасны үүрэг гүйцэтгэдэг байсан.
·         Малгай бүс чухал байр эзэлдэг. Малгай оройн дээд хэсэг, нөгөө талаараа  дээрээ тэнгэртэй, дэргэдээ ахас дээдэстэй гэдгийн баталгаа байв.
4.      Монголчуудын найр наадгай. Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдгэлдэг баяр бол эрийн гурван наадам бөх, сур, морь байжээ. Сайн бөх, мэргэн харваач ихээхэн үнэлэгдэж байсан. монголчууд мэргэн харвах нь дайн тулаан, ан гөрөө хийх ихээхэн ач холбогдолтой гэж үздэг байв. Мэргэн харваач Есүгэд тусгайлан чулуун дээр 335 алд газар харвасныг нь сийлж “Чингисийн чулуу” хөшөөг сийлсэн.
Найр наадмын үед Монголчууд дууд дуулж, бүжиг бүжиглэн, хөгжим тоглодог байжээ. “хотулыг өргөмжлөөд  Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав.
Монголчуудын мэдлэг ухаан
1.      Ерөнхий мэдлэг ухаан. XIII зууны үед Монголчууд мал аж ахуй эрхлэхээс гадна төр цаазаа хүндэтгэн дээдлэх мэдлэг ухаан ихээхэн хөгжсөн.
·         Малчин хүн малыг жилийн 4 улирал адгуулан малладаг.  Байгаль газарзүйн орчинг шинжин таних арга ухаантай.
·         Монголын их гүрнүүдийн үед төмрийн дархан хөдөлмөрийн төдийгүй цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагаа өргөн дэлгэрсэн
·         Монголчууд ардын эмчилгээ, бариа заслыг сайн мэддэг байв.
2.      Түүхийн мэдлэг ухаан. Монголчууд өвөг дээдсийнхээ удам угсаа түүхийг нарийн мэддэг, түүнийгээ хойч үедээ тэмдэглэн үлдээж ирсний  яруу тод жишээ бол “Монголын нууц товчоо” ном юм.  нууц товчооноос гадна Алтан дэвтэр хэмээх нэгн сонирхолтой Монголын түүхийн зохиол Перс дэх Монгол хаадын санд хадгалагдаж байсан тухай Рашид Ад Дин тэмдгэлсэн байдаг.
3.      Монголын хууль цаазын тухай.Монголчууд бичигдмэл хууль цааз гарсан нь  өмнөх хэв хууль ёс заншлын хорио цээрийн эмхэтгэл юм.
Нэгдмэл хууль цаазын онцлог нь
·         Монгол аймгуудын дунд байсан зан заншлын хэм хэмжээг  үндэслэн хуульчилснаараа онцлогтой
·         Овог аймгууд төдийгүй хүмүүсийн дунд гарч байсан салан задгай байдлын эсрэг чиглэсэн
·         Тэнгэрээс соёрхсон далай их хааны хөдлөшгүй зарлиг гэж тунхагласан
·         Язгуур ноёдын эрх мэдлийг хуульчлан баталсан.
·         Хууль зөрчсөн бол хатуу чанд ял оноодог.
Монголын нууц товчоо бол монголчуудын төр ёс хууль цаазыг илтгэн харуулж буй нэн чухал түүхийн дурсгал
“Их засаг хууль” бүрэн бүтэн  байдлаараа өнөөг хүртэл олдоогүй  Монголын нэгдсэн улсын үндсэн хууль байжээ.
            Их засаг хууль”
a)      Оршил хэсэгтэй нэгдсэн улсын төрийн мөн чанар, хууль зарлигийн хүч чадлыг харуулсан
b)      Улсын хаан өргөмжлөх ёс төрийн байгуулал, цэргийн бүтцийг тодорхойлсон
c)      Иргэн, эрүүгийн хэргийн холбогдолтой заалтууд орсон.
d)      Олон улсын харилцаа элч төлөөллөгчдийн тухай дурьдсан
e)      Гэр бүл, шашны харилцаа
f)       Байгаль хамгаалалтайхолбогдсон заалтууд зэрэг болно.
4.      Хот байгуулалт. XIII зууны үеэр Монголын тал нутагт хот суурин газрын соёл аажмаар нэвтэрсэн.  XIII-XIV зууны үед байгуулагдсан орд хотуудаас томоохон нь Хархорум хот юм. хархорум хот бол Монголын нэгдсэн улс байгуулагдахаас өмнө ван хааны өргөө орд байсан ба Чингис хаан их гүрнийг байгуулахад түүний нийслэл болж дараагийн хаадуудад үе уламжлагдан хөгжиж ирсэн. Хархорум хотыг барьж байгуулахад эзлэгдсэн орны гар  урчуудыг дайчлан оролцуулсан 1235 оны үед Өгэдэй хаан Хархорумыг барьж байгуулж дуусгажээ.

No comments:

Post a Comment