Wednesday, October 30, 2019

Хавсарга экологи


Нийгмийн экологийн зарим асуудлууд
Байгаль хамгаалах анхны хуулийг Английн хаан Эдварди  1273 онд Логдон хотод түлшиндээ нүүрс хэрэглэхийг хориглосон хууль тогтоомж гаргасан. Мөн Чингис хаан Их засаг хуулинд  “хөрс шороог алдаж өвч бэлчээрийг бохирдуулахыг хориглоно” гэжээ. 27-р зүйл газар дээр сүү  буюу бусад идээ цагааны зүйл асгаж болохгүй тэрчлэ хотон дотор шээхийг цээрлэгтүн. Энэ бүгдийг зөрчвөл даруй цаазлагтун” гэж заажээ. Харин нийгмийн экологи гэдэг ойлголт 20-р зууны эхээр үндэслэгдсэн. Америкийн эрдэмтэн Р.Парк Э.Берджэсс нар энэ нэр томъёог анх шинжлэх ухаанд оруулжээ. Нийгмийн экологи гэдэг бол хүн нийгэм хүрээлэн байгаа орчин хоёрын харилцан холбоо, хүний үйл ажиллагааг экологийн хууль зүйтэй холбох зарчмын тухай цогц шинжлэх ухаан юм. нийгмийн экологийн танин мэдэхүйн объект нь “нийгэм- байгаль” гэдэг тогтолцоо, судлах зүйл нь элементүүдийн харилцан холбоо, зорилт нь харилцан холбооны хуулийг нээх, зорилго нь энэ харилцан холбоог жолоодох онолыг боловсруулах явдал мөн гэж эрдэмтэд бичсэн байдаг.
Хүн байгалийн харилцаа
Хүн байгалийн харилцааны түүхийг  дэлхийн түүх болон биосферийн эволюцитэй харьцуулбал өчүүхэн бага хугацаа юм. Анхны хүн бол чадвартай хүн буюу Homo habilis, түүний дараа босоо явдаг хүн Homo erectus, дараа нь ухаантай хүн Homo sapiens үүссэн. Харин одоо цагийн хүн Homo sapiens sapiens-ухаантай цэцэн хүн хэмээх салбар зүйл гэж үзжээ. Хожуу үеийн хүн-авсралопитекууд нэгэн чухал чадвар эзэмшсэн байна. Тэд чулуу мод ясыг энгийн багаж зэвсэг болгон ашигладаг болжээ. Их эрдэмтэн А.П.Окладниковын”Монгол орны хадны сүг зураг” (1979) хэмээх номд монгол орны өнцөг булан бүрээс олдсон олон зуун хадны ёүг зургийн фото ба хар зургууд орсон байдаг.
Хүний экологийн зарим асуудал
Хүний экологи гэдэг нэр томъёог Америкийн эрдэмтэн  Р.Парк, Э.Берджес нар 1921 онд анх гаргажээ. Гэвч шинжлэх ухаан болон төлөвшин тогтсон үе нь өнгөрсөн зууны 80-иад оны үед холбогдох юм. хүний экологи нь хүн түүнийг хүрээлэн буй орчны хоорондын харилцааг судалдаг шинжлэх ухаан вм. Хүний экологийн гол ойлголт нь хүн ардын эрүүл мэнд экологийн нөхцөлтэй хэрхэн холбогдох тухай асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор Эрүүл мэнд гэдэг бол хүний бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн амар мэндийг хэлнэ гэжээ.
            С.В.Алексеевийн  бичсэнээр хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлийг дор дурьдсан дөрвөн бүлэг болгодог. Үүнд
1. Хүний эрүүл мэндийн 20 хувь нь хүрээлэн байгаа орчны нөлөөнөөс болно. Энд байгаль цаг уур амьсгалын үзүүлэлтүүд, агаар, ус, хөрсний бохирдол огторгуйн уудмаас дэлхий рүү орж ирдэг нарны цацрагийн хортой туяа, соронзон шуурга зэрэг үзэгдэл хамаарна.
2.  Удамшил. Хүний эрүүл мэндийн 20 хувь нь удамшлын элдэв өвчнөөс хамаарна.
3. Хүний эрүүл мэндийн 50 хувь нь амьдралын хэв маягаас болно гэж үздэг. Энд ажил хөдөлмөрийн горим, хоол тэжээл, биеийн тамир,  гэр бүл ба хамт олон доторх уур амьсгал хорт зуршлууд багтана.
4. Хүний эрүүл мэндийн 10 хувь нь эмнэлгийн тусламжийн чанар, цаг үеэ олсон байдлаас хамаарна.

No comments:

Post a Comment