Монголын түүхийн удиртгал
-Түүх гэж юу вэ?
-Түүхийн шинжлэх ухаан гэж юу вэ?
1. Түүх гэж юу вэ? түүх гэсэн үг нь хүний амьдрал, нийгмийн үйл
явцыг цаг хугацаа орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл,
харилцаа, холбоо зэргийг нь сийрүүлэн
бичсэн бичиг баримтуудыг хэлнэ. Түүх түгээмэл шинжтэй. Хүний амьдралд түүхгүй
нэгээхэн ч зүйл үгүй. Бид түүх гэдэг үгийг олон янзаар ойлгож, хэрэглэдэг
ч гэсэн түүх нь үндсэн хоёр утгыг
агуулна.
Нэгдүгээрт: түүх бол
өнгөрсөн цаг хугацаанд хүмүүсийн хийж бүтээж, бодож сэтгэсэн тэр бүх зүйлийг
хэлнэ. Эхний энэ утгаар түүх нь үйлдэл, үйл явдал, үйл явц юм.
Хоёрдугаарт: түүх
гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд хүмүүсийн хийж бүтээж, бодож сэтгэсэн зүйлсийн
талаарх мэдээллүүдийг эдүгээ цаг үед олж нээх, цуглуулан бүртгэх, эмхлэн
цэгцлэх, тэдгээрийг ил болгон танилцуулах явдал юм. энэ утгаараа түүх гэдэг бол танин мэдэхгүй түүхийн сэтгэлгээ,
түүх бичлэг, түүхийн шинжлэх ухаан юм.
энэ хоёр утгыг хоёулангийн агуулж байж сая жинхэнэ бөгөөд бүрэн дүүрэн
утгаа илэрхийлнэ.
Түүх бол өнгөрсөн
хугацаан дахь байгалийн юмс үзэгдлийг бус харин нийгэм дэх хүний амьдрал эсвэл
нийгмийн өнгөрсөн үеийг судалдаг шинжлэх ухаан юм. Судлахдаа Байгалийн юмс үзэгдэл зүй тогтлыг огт тооцож
үздэггүй гэсэн үг биш харин хүний нийгмийн өнгөрсөн үеийг судлахдаа тэрхүү нийгэмд
байгалийн юмс үзэгдэл хэрхэн нөлөөлсний тооцож үздэг. Өөрөөр хэлбэл түүх шууд
ажиглалтын аргад тулгуурладаггүй шинжлэх ухаан юм. Эрдэмтэн судлаачид түүхийг
янз бүрээр тодорхойлжээ. Үүнд:
-Г. Сүхбаатар “Түүх бол тухайн нийгмийн тухайлсан тодорхой
зорилго, эрмэлзэл бүхий хүмүүсийн үйл ажиллагаа, түүний үр дүнгийн тухай
цогцолбор мэдээлэл юм”
-Н.Багабанди “ Түүх гэдэг бол оочин, тоочин
зүйл биш маш нарын зүйл” Монгол улсын түүх УБ.,1997 , “Түүх нь тухайн ниййгмийн
тодорхой зорилго бүхий хүмүүсийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай цогцолбор
мэдээлэл юм”, “Түүх өнгөрсөн одоо, ирээдүй цагийн хэлхээ”өөр олон янзын тайлбар, тодорхойлолтууд бий.
Түүхийн шинжлэх ухааны гол онцлог нь олон талт үзэлд нээлттэй ханддаг оршиж
байдаг.
К. Маркс “Хүмүүс буюу ард түмэн түүхийг бүтээгдэг боловч тэд өөрсдийн
хүссэнээрээ биш урьдын уламжлал дээр тулгуурласан үйлийн үрээр түүхийг
санамсаргүйгээр бүтээдэг. Түүхийн шинжлэх ухааныг байгалийн түүх, нийгмийн түүх
гэж хувааж болно” гэж тодорхойлсон. Шинжлэх ухаан судлах зүйл, судалгааны арга
зүй,онол бүхий хуримтлагдсан мэдлэгийн систем юм. Түүхийн шинжлэх ухааны мэдлэг
нь объектив үнэн мэдлэгийн систем байдаг бөгөөд тэрхүү үнэн мэдлэг нь агуулгын
хувьд субъектээс үл хамаардаг, хүссэн хүсээгүй өөрчилж чадашгүй зүйл байх
ёстой. Иймд түүхийн шинжлэх ухаан дан ганц субъект дээр (үлгэр домог, бичгийн
эх сурвалж, дурдатгал-дурсамж)
тулгуурладаггүй, объект буюу эд өлгийн зүйл дээр адилхан тулгуурлаж
шинжлэх ухааны мэдлэгийг бүтээдэг. Түүхийн мэдлэг нь объектив, субъектив хоёр
талтай байдаг. Хүн болж өнгөрсөн түүхийн бүх процессыг тэр чигээр нь буцаан
сэргээж чадвал тэр нь түүхийн объектив мэдлэг болно. Өнөөдөр шинжлэх ухааны
олон салбарууд хөгжиж, тэдгээрийн ололт амжилтуудаар түүхийн мэдлэг объектив
шинжтэй болж байна. Тухайлбал, хүний үүсэл гарлыг урьд нь ажиглалтаар “хүн
мичнээс гаралтай болов уу?” хэмээн таамаглаж байсан бол эволюцийн онол
гарч ирж тэрхүү таамаглалыг археолги, антропологийн ололт, амжилтаар баталсан.
Харин ирэх зууны шинжлэх ухаан (генетик, биотехнологи) хүн мичнээс үүссэн
гэдгийг бүрэн утгаар нь батлах юм уу, эсвэл шинэ ойлголтыг гаргаж ирэх юм. Ингэж
шинжлэх ухаан бартаат замыг туулж үнэнд аль болох ойртох юм. Гэхдээ шинжлэх ухааны мэдлэг нь ертөнцийн
тухай мэдлэг бус ертөнцийн оновчтойг тайлбарлах гэсэн оролдлого байдаг учир төгс онол гэж
байдаггүй. Учир нь хүний мэдлэг аугаа их ертөнцийн гүн харанхуйд хөтлөгдөн олон
жилийн турш аялаж байгаа учраас өнөөдрийн төгс боловсруулсан онол маргааш нь
хуучирч явдал бий. Түүхийг судалж, түүхийг мэдэх гэсэн хүмүүс “Түүхэнд болсон
явдлыг үнэлэхдээ бус судлах нь чухал, түүхэн хүн,түүхэн үйл явдлаар наймаа панз
хийж болохгүй” /Л.Н.Гумилев/ гэсэн зарчмыг баримтлах ёстой. Гегель түүхийн
шинжлэх ухаан хөгжилд III үе байсныг тэмдэглэсэн байдаг. Үүнд:
-тэрүүхэн зуур болж байгаа үйл явдлыг байгаа
чигээр нь хуулбарлан тэмдэглэдэг үе.
-түүхчид нийгмийн хөгжлийн түгээмэл хуулийг
мэддэггүй буюу үл ойшоох байдлаар өөр өөрийн үзэл бодол, хувийн сонирхлын
үүднээс түүхийг тайлбарлах замаар түүхийг гуйвуулдаг үе (үзэл сурталжсан үе)
-хүн төрөлхтний хөгжлийн түүхийн түгээмэл зүй
тогтлыг танин мэдэж түүхийг үнэн мөнөөр тавьж тайлбарлах үе гэсэн байдаг.
Түүхийн шинжлэх ухааныг
суурь, салбар, хавсарга, тусгай гэж
ангилдаг.
- Суурь шинжлэх ухаан:
Төр, түүний үйл хэргийг судална.
- Салбар шинжлэх
ухаан: Тодорхой
арга зүй, шинжийг судалдаг.
Археологи (Хууч
судлал)
Этнологи (угсаа гарал)
Соёл судлал- ард
түмний соёлыг судалдаг
Цэргийн түүх судлал
зэрэг болно.
-Хавсарга судлал: Он тоолол
Орон нутаг
Хэмжээс
Хэмжүүр
Зоос
Медаль
Сүлд
Намтар
Архив
Бичээс г.м хавсарга
ухаан бий.
Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсөн түүхэн зүй
тогтлыг тайлбарлах гэсэн хэд хэдэнонолд судлаачид хуваагддаг.
1.
Формацийн онол:
К.Маркс боловсруулсан бөгөөд геологийн
шинжлэх ухааныг хэллэгийг авч ашигласан.
Формацын онолоор үйлдвэрлэлийн харилцаан дахь хувийн өмч дээр тулгуурлан нийгэм
нь эсрэг, тэсрэг ангиудад хуваагддаг. Эдгээр тэмцлийн үр дүнд нийгэм нь байнга
хувьсаж өөрчлөгдөж байдаг. Формац гэдэг нь үе давхарга, шатлалыг хэлж байна. Нийгэм
үйлдвэрлэлийн харилцаан дахь хувийн өмч дээр тулгуурлан эсрэг тэсрэг ангиудад
хуваагддаг. Эдгээр ангиудын тэмцлийн үр дүнд нийгэм байнга хувьсан өөрчлөгдөж
байдаг. Формацын онол ёсоор хүн
төрөлхтөн
1.
Хүй нэгдэл(овог,
овгийн ахлагч)
2.
Боол эзэмшил (дарлагч, дарлагдагч)
3.
Феодалын нийгэм (эзэн
харьяат, хамжлага)
4.
Капиталист нийгэм
5.
Социалист нийгэм
6.
Коммунист гэсэн таван нийгэм буюу формацийг дамжин
өнгөрнө гэсэн онол
2. Соёл иргэншлийн онол: Соёл иргэншлийн онолоор
түүхийг үечлэхдээ нийгмийн үнэт зүйлсийн баримжааллыг харгалзан үечилнэ. Энэ
шинэ хэв маягийг германы философич О.Шпенглер (1880-1936), английн социологич
А.Ж.Тойнби (1889-1975) нар үндэслэсэн байна.
3.
Үүнээс гадна
Америкийн угсаатан зүйч Морган 1877 онд бичсэн “Эртний нийгэм” номондоо хүн
төрөлхтөн “зэрлэг үе” (хүн анх үүсэж,чулуун зэвсэг хэрэглэж байсан үе),
“бүдүүлэг үе” (газар тариалан, мал аж ахуй үүсч хүрэл төмөр зэвсэгтэй болсон),
“Соёлт үе” (хадалдаа арилжаа үүсч, боолчлол хөгжсөн)-ийг дамжин хөгжинө гэсэн
онолыг гаргасан.
Нийгмийн үнэт
зүйлсийн баримжааллаар зэрлэг, бүдүүлэг,
соёлт, аж үйлдвэржилтийн, аж үйлдвэржилтийн дараах гэсэн түүхийн таван
үе болгодог онол. XX зууны эхээр английн философич А.Ж.Тойнби “Соёл иргэншлийн
онол”-ыг үндэслэсэн. Тэрээр төв азийн нүүдэлчдийн амьдрал ахуйг судалсаны
үндсэн дээр нүүдэлчдийн нийгмийн хөгжил материаллаг баялаг дээр
тулгуурладаггүй. Тэд материаллаг байдлаар хөгжихөөс илүү оюуны үнэт зүйлийг
эрхэмлэн түүнийг өдөр тутмын амьдрал ахуйдаа мөрдлөг болгодог гайхалтай ард
түмэн гэж үзжээ. Соёл иргэншил гэдэг бол хүн төрөлхтний түүхэн дэх хандлага,
түвшин, нөлөөлөл, давуу тал , нийгмийн хүчин чадал юм. Энэ онолыг манай
эрдэмтэд, судлаачид 1990 оноос идэвхтэй судалж эхэлсэн боловч Монголын түүхийг
үечилсэн нэгдсэн онол хараахан гарч ирээгүй байна. Формац болон соёл иргэншлийн
онол нь нийт хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн түгээмэл хандлагыг тусгасан
социологийн ерөнхий онолын хоёр тал юм. Формацын онол нь хөгжлийн динамик буюу
өсөх, дэвших чиглэлийн хэлхээ холбоо, үе шатлалын хамаарлыг илтгэдэг. Соёл
иргэншлийн онол бол нийгмийн хөгжлийн статик буюу хэвтээ, тогтвортой орших
холбоо хамаарлыг илэрхийлдэг. Ихэвчлэн эрдэмтэн судлаачид формацын онол нийтэд
нь үгүйсгээгүй бөгөөд голдуу энэ онолоор хандаж судалгаа хийдэг байна. 1990-
ээд оны үеэс Монголын түүхийг уг онолын үүднээс шинээр үечилсэн бөгөөд ихэнх
судлаачид энэ үечлэлийг баримталдаг. Үүнд:
1.
Хүй нэгдлийн
байгууллын үе (750000-НТӨ III зуун) Энэхүү түүхэн цаг үед Монгол нутагт хүн
үүсч чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмрийн түрүү болон төмөр зэвсгийн үеүдийг
дамжин өнгөрнө.
2.
Овгийн байгуулал
задарч ангит нийгэмд шилжсэн үе (НТӨIII-НТ IV зуун)
Энэ үед нүүдлийн
соёл иргэншил бүрэлдэн бий болж, цааш хөгжин нүүдэлчдийн ангиудад хуваагдан
эзэн харьяатын ёсны үүсэл тавигджээ.
3.
Монголын нүүдэлчдийн
нийгэмд феодализм бүрэлдсэн буюу феодализмын эхэн үеийн улсууд (Нирун, Түрэг,
Уйгар, Кыргыз, Хятан)
4.
Феодалын харилцаа
төгс ялсан үе буюу Монголын их гүрний үе (XII-XIV зуун). эзэн харьяатын ёс бүр
мөсөн ялж, Монгол улс хүчирхэгжин мандаж дамнан тогтсон эзэнт гүрнийг
байгуулсан үе
5.
Феодалын бутралын үе
(XIV-XVI зуун). Монголын феодалын нийгэм хөгжлийн дээд цэгтээ хүрч төвөөс
зугтах хүч үйлчлэх болсноор задран бутарсан үе.
6.
Манж Чин гүрний
эрхшээлд автан тусгаар тогтнолоо алдсан үе (XVII-XX зуун)
7.
Олноо өргөгдсөн
Монгол улс буюу сэргэн мандалтын эхэн үе. (1911-1919 он)
8.
Ардчилсан Монгол улс
хэмээн үечилсэн байна.
4.
Өсөлтийн үе шатны
онол. АНУ-ын социологич, эдийн засагч, түүхч Ростоу үндэслэсэн. Тэрээр 1860 онд
хэвлэгдсэн “эдийн засгийн өсөлтийн үе
шатууд, коммунист биш тунхаг” зохиолдоо формацын онолыг сөргүүлэн тавьсан.
1.
Уламжлалт нийгэм.
Фоедалын сүүл үе хүртэл
2.
Урьдчилсан нөхцлийн
буюу “шилжилтийн нийгэм” /XIX зууны сүүл XX зууны эхэн хүртэл хамаарна/
3.
Нисэлтийн үе. /Урагшлах
үе/ XX зууны 20-иод оны үеийг хамарна.
4.
Боловсролын үе. Аж
үйлдвэржсэн нийгэм
5.
Нийтийн хэрэглээний
өндөр түвшинд хүрсэн үе.(хөгжингүй улс орнуудыг жишээ татна.)
5.
Өрнөдийн орчин үеийн
онол.
1.
Түүн цуглуулж байсан
нийгэм
2.
Агнан олзворлож
байсан нийгэм
3.
Мал аж ахуй эрхэлж
байсан нийгэм
4.
Газар тариалан эрхэлж
байсан нийгэм
5.
Аж үйлдвэржилтээс
өмнөх нийгэм
6.
Аж үйлдвэржсэн
нийгэм
7.
Аж үйлдвэржсэний
дараах нийгэм гэж тус тус авч үздэг.
Манай орны түүхчид 1990-ээд оноос өмнө голлон формацын онолыг авч ашигладаг
байсан. Формацын онолын гол онцлог нь үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшинд
үйлвэрлэлийн харилцаа тохирох явдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэх хүч
хөгжихийн хэрээр үйлдвэрэх харилцаанд өсөлт гарч нэг үйлдвэрлэх арга нөгөөгөөр
солигдох бөгөөд нийгмийг гол хөдөлгөх хүч нь ангиудын хоорондын эвлэршгүй тэмцэл
гэж үздэг. Гэвч формацын онолоос
татгалзах болсон шалтгаан бий. Үүнд
1.
Формацын онолын
дутагдалтай талыг арилгах шаардлага гарсан.
-
Нийгмийн хөгжилд
байгалийн хүчин зүйлүүдийн ролийг үгүйсгэдэг.
-
Нийгмийн хөгжлийн
бүх зөрчлийг ангийн тэмцлээр шийдвэрлэх зорилго тавьж, нэг нийгэм нөгөөгөөр
солигдох явдлыг ангийн антигонист зөрчил гэнэ.
-
Нүүдлийн соёл
иргэншил зонхилсон манай орны нөхцөлд төдийлөн тохирохгүй.
2.
Монгол оронд
социализм байгуулах гэсэн оролдлого онолын түвшинд төдийгүй практикийн хувьд
бодитойгоор хэрэгжих боломжгүй болсон.
3.
Монгол орон цаашдын
хөгжлийн чиг хандлага хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгэм байгуулах зорилт дэвшүүлсэн
4.
Соёл иргэншлийн
онолын өв уламжлалд тулгуурлан нүүдлийн ба суурин соёл иргэншлийн хамгийн
зохистой хувилбарыг Монгол орны өвөрмөц онцлог байдалд тохируулан хэрэглэх
шаардлага гарсан зэрэг болно.
Түүхийн өмнөх үеийн хүмүүсийн үйл ажиллагааны
ул мөр үлдэгдэл, үнэт зүйлс дараа үед нь хадгалагдан үлдсэн байдаг. Тэдгээрийг
бүхэлд нь түүхийн эх сурвалж гэж нэрлэдэг бөгөөд түүхийг судлах эх булаг юм. Эх
сурвалжийг дотор нь эд өлгийн (булш,бунхан, бугам хөшөө, зэр зэвсэг) ба оюуны
гэж ангилдаг.
2. Түүхийг судлах ач холбогдол.
Бид түүхээ судалснаар нэг цаг үед мандан бадарч явсан “Алтан үе” мөн бууран
доройтсон “Сургамж”-т үйл явдлуудыг
эргэн санах явдал юм. Эх орныхоо түүхийг судлах нь залуу, ирээдүй хойч үедээ
өвлүүлэн үлдээх ёс заншил, нүүдэлчин Монгол ахуйг танин мэдэх өндөр ач
холбогдолтой. Түүхийн ач холбогдлыг тайлбарласан олон янзын ойлголтууд байдаг
бөгөөд гол мөн чанар нь хүн бүр “Монгол хүн”
дархлаатай (үнэт зүйл) болох явдал мөн юм.
-Эх түүхээ мэдэх нь залуу үеийхэнд эх оронч сэтгэлгээ, нутаг ус, Монголоо
гэсэн сэтгэлтэй иргэн болж төлөвшихөд гол түлхэц болох юм.
-Дэлхийн газар нутгийн 1%, хүн амын 0,03 хувийг эзэлж байгаа Монгол улсын түүхийг судлах нь дэлхийн
түүхийг судлахад нэмэр болох юм. Монгол нутаг хүн анх бий болсон өлгий нутгийн
нэг юм.
-Мөн хоёр их гүрний дунд цөөн хүн ам, асар уудам нутагт өдий хүртэл оршин
тогтнож байгаагийн гол эх сурвалж болох үндэстэн угсаатны ёс заншил, аж ахуй,
хүн ардын өвөрмөц хүмүүжил, ёс зүй зэргийг мэдрэх болно. Орчин үед соёл
боловсролтой мэргэжилтэн гэдгийн шалгуур нь гадаадын хэд хэдэн хэл мэддэг,
мэргэжлийн болон компьютерийн өндөр мэдлэгтэй, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил
төгс эзэмшсэн байхаас гадна эх орныхоо түүхийг мэдэх түвшин өндөр байхыг
шаарддаг нь олон улсын жишиг болжээ.
3. Монголын түүхийн үечлэл. Монголын түүхийг үечлэх тухай асуудал. Хүн
төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүхэн зүй тогтлыг танин мэдэж, тайлбарлах гэсэн
II онолд хуваагддаг.
Монгол түүхийн үечлэл.
Эртний үе. Монголын түүхийн үеүдийн дотор эртний
түүх нь бичгийн хэрэглэгдэхүүн хамгийн бага судлагдсан үе гэж тооцогддог билээ.
Монголын эртний түүхийг хэд хэдэн төрлөөр ангилж болдог.
I.
Сурвалжийн шинж чанараас нь шалтгаалж түүхийг
-Өвөг түүх (бичигдмэл
сурвалж огт байхгүй үе)
-Түрүү түүх (бичигдмэл
сурвалж байхгүй ч хөрш орнууд нь түүхэндээ тэмдэглэсэн үе)
-Түүх (өөрсдийн
бичгээр өөрсдийн түүхийг бичсэн үе) гэж хуваан үздэг. Өвөг түүхийн үед Монгол
нутагт хүн амьдарч эхэлснээс төмрийн түрүү үеийг хүртэлх он цагийг
хамааруулдаг. Энэ цаг үед холбогдох сурвалж байхгүй бөгөөд зөвхөн археологи ба
этнографийн хэрэглэгдэхүүн холбогдоно.
Харин Хүннү гүрний үеэс эхлэн. Тэдний түүхийг хөрш зэргэлдээх улс орнууд
нь түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Энэ үеийг түрүү түүхийн үе гэж нэрлэдэг.
Одоогоор Хүннү, Сяньби, Нирун улсын
хэрэглэж байсан бичиг үсгийн дурсгал олдоогүй тул энэ үеийг хөрш улсын түүх бичлэгт хэрхэн тусч
тэмдэглэгдэг. Монгол нутаг НТ VII зууны үеэс эртний Түрэгүүд анх өөрсдийн
хэлээр түүхийг бичиглэж эхэлсэн. Энэ үеийг Монгол орны түүхэн үе эхэлсэн гэж
үзэж болно.
II.
Уламжлалт түүхийн
ангилалаар Монголын эртний түүх
-Чулуун зэвсэгийн үе
-Хүрэл зэвсэгийн үе (эсвэл
Хүрэл төмрийн түрүү үе гэж хэлдэг)
-эртний улсуудын үе
-Түрэг угсааны
ноёрхол
-Хятан улс
гэж хуваагдаг бөгөөд Монгол улсын үеийг оруулах үгүй ч эргэлзээтэй
байдаг. энэ талаар эрдэмтэн судлаачид өөр хоорондоо санал ихээхэн зөрөлддөг.
Монголын эртний
түүхийн үечлэлийн схем
Сурвалжийн шинж чанар
Ангилал
|
Өвөг түүх
|
Түрүү түүх
|
Түүхэн үе
|
|||||||||||||
Түүхийн ангилал
|
Чулуун зэвсгийн үе
|
мезолит
|
неолит
|
Хүрэл, төмрийн
түрүү үе
|
Эртний улсууд
|
Түрэг угсааны улсууд
|
|
|||||||||
Палеолит
|
||||||||||||||||
Энеолит
|
хүрэл
|
Түрүү төмөр
|
хүннү
|
Сяньби
|
Жужан
|
Түрэг
|
Уйгар
|
Кыргйыз
|
Кидан (Хятан)
|
|||||||
Доод
|
дунд
|
дээд
|
||||||||||||||
Үнэмлэхүй он цаг
|
Одоогоос 800.000
жил
|
Одоогоос 100.000 жил
|
Одоогоос 40.000 жил
|
Одоогоос 12.000-15.000 жил
|
Одоогоос 8.000 жил
|
НТӨ III мянган жиилийн
эцэс
|
НТӨ II мянганы эхэн
|
НТӨVII-VI зуун
|
НТӨ 209 он
|
НТ III зуун
|
НТ IV зууны эхнээс 555
он
|
552-745 он
|
744-840
|
840-X зууны эхэн
|
923-1125 он
|
|
Археологийн ангилал
|
ашель
|
мустье
|
-“-
|
-“-
|
Түрүү төмөрлөг
|
Хүннү
|
?
|
Түрэг угсааны улсууд
|
-“-
|
|||||||
Угсаатны зүй, нийгэм соёлын
антропологийн ангилал
|
Ураг төрлийн байгууллын үе
|
Түрүү ангит нийгэм
|
Түрүү төмөрлөг
|
Ангит нийгэм, төр улсын үе
|
Ц.Төрбат (ШУА-ийн
Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор /Ph.D/)
Дунд үе: I. Монголын эзэнт гүрний үе /ХIII-XVI зуун/.
Монголын нэгдсэн төр байгуулагдаж, монгол үндэстэн бүрэлдэн бий болж хэл соёл
нэгдэн хөгжиж, эзэн харьяатын ёс бүр мөсөн ялж, Монгол улс хүчирхэгжин мандаж,
тив дамнасан тогтсон их гүрнийг байгуулсан үе. (1206- 1368)
II. Улс төрийн бутралын үе (1368-1691) Монголд
хамжлагын харилцаа бүр мөсөн эрхшин тогтож, Монгол улс олон жижиг эзэмшил болон
задран бутарсан үе
III. Манжийн дарлалын үе (1691-1911).Харь улсын
эрхшээлд орж, тусгаар тогтнолоо алдсан үе.
Шинэ үе: I. Олноо өргөгдсөн буюу тусгаар тогтносон үе.
Төрийн тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, нийгэм-улс төр,
эдийн засаг, соёлын салбарт шинэчлэлт хийж эхэлсэн үе.
II. Ардын хувьсгалын
үе (1921-1960)
III. Социолизмын үе(1960-1990)
IV. Ардчилсан
хувьсгал (1990-...)
No comments:
Post a Comment