Юань улсын түүх
Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай, нэгэн удирдлагатай
байсан боловч аажмаар Монголын Юань улс, Алтан Орд улс, Монголын Цагаадайн хаант улс, Ил хаант улс гэсэн бие даасан улс болон задарсан.
-Зүчийн хүү Бат 1235-1241 оныг хүртэл
Баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтолж, Польш Мажар-ыг эзлэн 1237-1241
оныхооронд ахмад хөвүүдийн аян дайны дарааАлтан Орд улсыг байгуулсан.
-Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл
баруун зүг аян дайн хийж Иран, Багдадын халифат зэрэг улсуудыг байлдан дагуулж
“Ил хаант” улсыг байгуулжээ. Газар нутгийн хувьд Перс, Ирак, Азербайджан,
Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэрийг хамарч байв. Нийлэл нь Тебриз хотод
байснаа XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ
-Дундад Азид Цагаадайн улс байгуулагдсан.
Цагаадайн угсааныхан Дундад Азийн Аму-даръя, Сыр-даръя мөрний сав газар болох
Маверраннахр, Долоон гол Зүүн Туркестаны
нутаг дэвсгэрт байв.
Хубилай 1260 онд
өөрийгөө их хаанд өргөмжилж дөрвөн жилийн турш хууль ёсны өв залгамжлагч дүү
Ариг Бөхтэй (Ариг Буха) хаан ширээний
төлөө тэмцэлдэв. Их Монгол улсын хаан ширээг Хубилай хаан залгаж авснаар
эзэнт улсын тэлэлт 1264 оноос 1294 он хүртэл дээд цэгтээ хүрсэн.
Монголын нийслэлийг 1260
онд Хархорумаас Кайпин буюу Шанду руу, 1264 онд Кайпинаас өнөөгийн Бээжин рүү тус тус нүүлгэн
шилжүүлсэн. Шинэ барьсан 1270-аад
оны эхэн үед Хаанбалгас хэмээн нэрлэв. Энэ хот нь хожим нь Даду буюу “Их
нийслэл” нэрээр алдаршсан. Үүний сацуу 1271 онд Их Монгол улсын нэрийг сольж
Их Юань улс хэмээн нэрийджээ. Юань гэдэг үг “эх үндэс, уг удам, эх үүсвэр”
гэсэн хятад утгатай үг юм. Хубилай хааны байлдан дагуулал, нийгэм эдийн
засгийн бодлого нь нэлээд өргөн хүрээний урьд байгаагүй хэмжээнд өргөжин
тэлсэн. Түүний засаглалын гол онцлог нь Монголыг Монгол ёсоор, Хятадын Хятад
ёсоор гэх мэтчилэн харьяанд орсон улс орнуудыг өөр өөрийнх нь уламжлалд
тулгуурлан удирдан тохинуулж байсан.
Хубилай хаан эдийн
засгийн шинэчлэл явуулахын тулд юуны түрүүнд газар тариалангийн салбарыг
сэргээж эхэлжээ. 1261 онд Газар тариаланг хөгжүүлэх албыг үүсгэсэн боловч
яваандаа нүсэр том зэрэг дэвийн тогтолцоо болон хувирсан. Хамгийн гол нь улсын
хүнд хэцүү албанд тариаланчдыг үнэ хөлсгүй зүтгэх явдлыг хязгаарласан. Түүнчлэн
гар урчуудыг дэмжиж зохион байгуулалтанд оруулан тусгай хэд хэдэн алба
байгуулсан юм.
Алс холын зайн
худалдааг хөгжүүлэн Монгол хаадын үүсгэсэн худалдааны замыг сайжруулж Юанийн
гол хотуудыг Илхаант улс, Алтан Орд улс,
Цагаадайн улсын төвүүдтэй холбов. Хубилай хааныг төр барьж байх хугацаанд Хятадад гэхэд 1400
өртөөний зогсоол ажиллаж байжээ. Тэдгээр замаар адуу, үхэр, тэмээ, хивс, эм тан,
торго дурдан, ваар сав, чий маажин,
цагаан гаа янз бүрийн үнэт металууд улсын хилээр цувж, олон улсын худалдаа улам
бүр хөгжиж байв. Худалдаачдын нийгмийн байдлыг сайжруулахын тулд Хубилай хаан
цаасан мөнгийг хэрэглээнд нэвтрүүлж, түүнд төрөөс тавих хяналтыг хатуу чанг
болгов. Нийтдээ гурван төрлийн чао
цаасан мөнгийг нэвтрүүлсэн (Ssu-ch ao, chung-t ung yuan-pao- ch ao, Chung-t ung
yin-huo). Эдгээрээс ард олонд Chung-t ung yuan pao-ch ao нь олон түмэнд ихэд дэлгэрч, ард олны
итгэлийг олжээ.
Юанийн үед шинжлэх ухаан маш их хөгжив. Түүхийн хүрээлэн,
тэжээхүй ухаан буюу Ангаах ухааны хүрээлэн, Одон орон судлах хүрээлэн зэрэг
шинжлэх ухааны тусгай байгууллагууд байгуулагдан дэлхийн өнцөг булан бүрээс
нэртэй эрдэмтэн судлаачид ажиллав. Монголын эзэнт гүрний үед Түүхийн хүрээлэнгээс эрхлэн урьд мөхсөн Хятан улс, Алтан улс, Сүн улсын түүхийг
зохиож хэвлүүлсэн. Мөн Юанийн эрдэмтэд дэлхийн газрын зургийг үйлдсэн байдаг
бөгөөд Ази, Европ тивийг аль алинд нь дүрслэн үзүүлсэн байдаг. Хубилай хаан
цаазын тогтолцоог шинэчилсэн байдаг. Монголчуудын уламжлалт эзлэн авсан газар
нутгуудад хүчээр тулгасангүй, харин ч илүү өршөөнгүй, энэрэнгүй үзэл шинэ
тогтоосон хуульд үйлчлэх болох. Хубилай хааны үед Сүн улстай харьцуулахад
цаазлан хороох ял шийтгэл багасаж, өршөөх эсвэл торгох шийтгэлийн тоо ихсэжээ.
Их Юань улсын үед харьяат албат эзнээсээ ангижран өөр эзэнд шилжиж болохгүй
гэсэн уламжлалт хууль цаазыг хэвээр хадгалсан. Харин Хубилай хаанаас хойш шинэ
хааныг хэлэлцэн сонгодог журам алдагдаж, хаан ширээг залгамжлах хүнийг хаан
урьдаас томилдог болж өөрчлөгдсөн.
Нийгмийн давхрааны хувьд хууль ёсоор Монголчууд дээд
эрхийг атгаж, түүний дараа Төв Ази болон
Дундад Азийнхан, удаах нь Умард Хятадын хагас нүүдэлчид, хамгийн дор нанхиадууд
буюу өмнөд хятадууд жагсаж байв. Энэ дарааллаар нийгмийн шатлан захирах
тогтолцоонд зохион байгуулагдаж байв.
Монголчууд эзэн хаад, ноёд язгууртнууд байхад Төв Ази болон Дундад
Азийнхан татвар цуглуулагчид дээд албан тушаалтан түшмэд байх. Энэ үед нийгмийн
хамгийн доод давхаргын хүмүүс нь “Боол, шивэгчид“ байв.
Их Монгол улсын үед
гэрийн зарц гэж байсан бол Хубилай хааны үед боолын хөдөлмөрийн зах зээл тэлж Хаанбалгас,
Шанду зэрэг хотуудад боол худалдаалах захууд ажиллах байв. Хубилай хааны үед
буддын шашинг тэр дундаа улааны шашны төлөөлөгч Пагва ламыг улсын их багш
болгож. Төвөд цагаан толгойн үсгийн
хэлбэртэй төстэй боловч Монгол бичиг шиг босоо бичдэг “Дөрвөлжин бичгийг”
зохиосон нь өргөн уудам нутагт олон үндэстнийг нэгтгэн нэг төрийн жолоонд
оруулж хэрэглэж байв.
Юань улсын үед хот
суурин газрууд үлэмж хөгжсөн тул соёл ч бас цэцэглэн хөгжив. Хятадын театрын
урлаг хөгжлийнхөө оргил үедээ хүрсэн. Юань улсын үед ихэд тавигдаж байсан 500
гаруй жүжгээс дор хаяж 160 гаруй нь үлдэж хоцорсон байдаг. Хубилай Монголчуудыг
Хятадын бүх нутагт тэлж чадсан.
Хубилай хаан Хятад, Солонгосын чанадад байлдан дагуулах
үйл ажиллагаагаа өргөжүүлсээр1270- аад, 1280- аад онуудад Вьетнам, Бирм, Камбож
руу цэргийн хүчийг илгээж байв. 1274, 1281 онуудад Хубилай Японы арлуудыг эзлэхээр
оролдов. 1274 онд Солонгосын хойгоос 30000 цэргийн хүч Япон руу анхны дайралтаа амжилттай хийсэн.
Сүүлийн үеийн судалгаагаар 900 хөлөг онгоцыг Солонгосчуудаар хийлгэж байсан нь
тодорхой болсон бөгөөд тэдгээр завинууд усанд зориулагдсан. Монголчуудын хоёр
их довтолгооны аль аль нь далай шуурганд өртөж сүүрчээ. Ялангуяа 1281 оны
шуурганд Монголын 140000 ачиж явсан 4500 хөлөг онгоц сүйрсэн байна. үлдсэн
10000 гаруй цэрэг нь бэхлэлт рүү дайрсан боловч амжилт олоогүй ч тэдний хүчийг ихэд сулруулж 1333 онд мөхсөн, 1600 онд дахин сэргэж чадсан юм.
Хубилай хааныг 1294
онд өөд болсны дараа залгамжилсан хаад тодорхой хэмжээгээр хятадаар ярьж бичдэг
боловч өөрсдийгөө Хятад иргэдээс тусгаарлах бодлогыг баримталж байв. Монголчуудын ба хятадуудын худ ургийн
харилцаа тогтоох, хятадыг Монгол
хэл сурахыг хатуу хоригложээ. Венецийн
алдарт худалдаачин Марко Поло, Хубилай
хааны ордон 20 орчин жил албанд зүтгэсэн.
Хубилай хаан 1974,
1281 онуудад Япон руу довтолсон боловч эзэлж авч чадаагүй, 1287 рнд Бирмийг,
1288 онд Вьетнамыг довтлон Юань гүрний хараат болгожээ.
XIV зууны дунд үеэс
Юань гүрний захиргааг эсэргүүцсэн хятад тариачдын бослого тэмцэл их гарах
болов. эдгээрээс олон түмнийг хамарсан зохион байгуулалттай тэмцэл нь “Улаан
алчууртны бослого” юм. Тэр үед Юань гүрний Тогоонтөмөр (1333-1368)
хаан мэдэн захирч байсан бөгөөдбосогчид Хятадын төвийг чөлөөлж бослогыг удирдагч өөрийгөө Их Мин улсын
удирдагч хэмэээн нэрийдэж, улмаар 1368 оны 2 сард Юань гүрний нийслэлийг эзлэн
авсан.
No comments:
Post a Comment