Thursday, October 31, 2019

Биологийн олон янз байдал


Биологийн олон янз байдал                           
Өнөөгийн тогтвортой хөгжлийн үндэс зарчим нь “Тогтвортой хөгжил бол байгалийн нөөц баялагийг өнөөгийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглах ингэхдээ биологийн бүлгэмдэлд хохирол учруулахгүй, ирээдүй үеийнхээ эрх ашгийг хамтад нь тооцсон байх ёстой  гэсэн зарчимд үйлчилнэ. Орчин үед  хүнийг байгаль хамгаалах үйлсэд оролцох  хэд хэдэн үндэслэл байна.
-Зүйлийн олон янз байдал, биологийн бүлгэмдлийг хамгаалах шаардлага: Хүн төрөлхтөн биологийн олон янз байдлаас таашаал хүртдэг.  Олон  мянганы жилийн тэртээгээс биологийн олон янз байдал элбэг байсан нь хүн төрөлхтөнг өлсөглөн,  байгаль орчны гамшиг үхэл хорогдлоос хамгаалжээ.
-Популяци ба зүйлийг хугацаанаас нь өмнө мөхөх байдлаас хамгаалах ёстой: байгалийн өөрийнх нь зүй тогтлоор үхэх, төрөх асуудал бол байгалийн өөрийнх нь үйл явц. Зүйлийн устаж үгүй болох явдал шинээр үүсэх эволюцийн хувьслын үр дүнгээр нөхөгдөн, тэнцвэржих үйл явц геологийн цаг хугацааны олон сая жилийн турш үргэлжилж иржээ. Тухайлбал, тодорхой нэг газарт байгаад устсан популяци тухайн нутагт бусад газраас дамжин нүүдэллэж ирсэн шинэ популяцаар нөхөгдөх жишээтэй.
-Экологийн цогц байдал зайлшгүй шаардлагатай: биологийн олон янз байдлын сонирхолтой хэлбэрүүдийн ихэнх нь жинхэнэ байгаль дээр оршин тогнодог. “жижиг аалз цэцэгнээс цэцэг дамжихийн тулд соно  бялзуухайг тээврийн хэрэгсэл болгон ашигладаг.”
- Түүхэн хувьсах хөгжил үргэлжлэх ёстой: хувьсах хөгжлийн орчиндоо дасан зохицох чадвар нь шинэ зүйл үүсэх биологийн олон янз байдлыг баяжуулах явцыг нөхцөлдүүлж байдаг. тиймээс популяци байгалийн аясаар бий болж байгаа хэлбэрийг дэмжих  ач холбогдолтой юм. хүний үйл ажиллагаа хэт өвөрмөц популяцийн хэмжээг бууруулдаг.
-биологийн олон янз байдал өөрийн гэсэн үнэ цэнтэй. Ургамал амьтан тэдгээрийн нэгдлүүд өөр хоорондоо хэлхээ холбоотой.

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрхи амьд бие организмын олон янз байдал тухайлбал, хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм. Биологийн нөөц нь хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд түүний үнэ цэнэ, ач холбогдлыг дэлхий нийтээр ойлгох ойлголт өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ, хүний үйл ажиллагааны дарамтад өртөж, устаж үгүй болж байгаа амьтан, ургамал, экосистемийн хэмжээ, хамрах хүрээ сүүлийн хоёр зууны турш улам нэмэгдсэний улмаас өнөөдөр дэлхийн хүн амын хэрэглээ нь манай дэлхийн биологийн нөөцөөс 1,5 дахин хэтэрч дэлхийн хүн амын өсөлт, улс орнуудын хөгжлийн түвшинтэй уялдан нөөцийн тэгш бус хуваарилалт, зохисгүй ашиглалтын улмаас 1970- 2010 оны хооронд зөвхөн сээр нуруутан амьтдын тоо толгой гэхэд л 52 хувиар буурсан байна (WWF Mongolia, 2014). Байгаль орчин, хөгжлийн асуудлыг хөндсөн НҮБ-ын 1992 оны Бага хурал (Рио де Жанейрогийн «Дэлхийн дээд хэмжээний уулзалт»)-ын үеэр дэлхийн улс орнууд Биологийн олон янз байдлын талаарх олон улсын конвенцид нэгдэн ороход нээлттэй болсон. Монгол Улсын Их Хурал 1993 онд “Биологийн олон янз байдлын тухай” конвенцийг соёрхон баталснаар Монгол улс конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон юм.
Монгол улс тус конвенцид нэгдэн орсноор биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах талаар үндэсний бодлого, хэтийн чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах эсвэл баримталж буй бодлогын баримт бичгийг конвенцид туссан, хэлэлцэн тохирогч Талуудад хамаатай арга хэмжээнүүдтэй уялдуулан өөрчлөх мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах талын арга хэмжээнүүдийг холбогдох салбар, салбар хоорондын төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогод аль болохоор тусган хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Япон улсын Нагоя хотод 2010 онд болсон Талуудын бага хурлын 10-р хуралдаанаар “Биологийн олон янз байдлын 2010-2020 оны стратеги төлөвлөгөө”-г баталж талуудыг энэхүү стратеги төлөвлөгөөгөөр дэвшүүлсэн зорилтууд (Айчигийн зорилтууд)-ыг тусгасан үндэсний уян хатан, суурь стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн шинэчилсэн стратегийн хүрээнд ядуурлыг бууруулах болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн салбар хоорондын бодлого хөтөлбөрийг уялдуулах, биологийн олон янз байдлын асуудлыг улс орныхоо үндэсний хэмжээний статистик мэдээллийн системд нэвтрүүлэхийг онцлон тэмдэглэжээ
Дэлхийн байгаль хамгааллын сангийн (WWF) тодорхойлсноор “дэлхий дээрх олон янз амьдралын баялаг цуглуулга, олон сая ургамал амьтан мөн тэдгээрт агуулагдаж байгаа генийн олон янз байдал, эд бүгдийн харилцан шүтэлцээгээр жинхэнэ амьд байгаль болсон экосистемийн бүрдэл” юм. бүр нарийвчилвал “биологийн олон янз байдал нь газарзүйн хувьд тусгаарлагдсан зүйлийн болон зүйлийн доторх генетикийн олон хэлбэрийг агуулна.  Өргөн хүрээний “биологийн олон янз байдал нь зүйлүүдийн оршин тогтнож буй биологийн бүлгэмдэл, тэдгээрийн орших экосистем эдгээр зэрэглэлийн хоорондын уялдаа холбоо юм.”
Зүйлийн олон янз байдал нь аливаа нэг тодорхой орчинд хувьсах хөгжил ба экологийн хувьд дасан зохицож байгаа ерөнхий байдлын хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Энэхүү зүйлийн олон янз байдал нь хүн төрөлхтний амьдралын хэрэгцээт нөөц баялаг болон түүнийг орлуулах бусад баялагийг бий болгоно.
Генетикийн олон янз байдал нь аливаа зүйлийн нөхөн үржих, байгаль орчны өөрчлөлтөнд дасан зохицох чадавх зэрэгт шаардлагатай. Амьтан ургамлын зүйлийн үүлдэр угсааг сайжруулах орчин цагийн хэрэгцээнд нийцсэн тогтвортой үр өгөөжтэй аж ахуй эрхлэхэд генетикийн олон янз байдал онцгой үүрэгтэй.
Бүлгэмдлийн түвшний олон янз байдал нь зүйлийн нэгдмэл байдал байгаль цаг уурын янз бүрийн  нөхцөлд хэрхэн дасан зохицож байгаагаар илэрхийлэгдэнэ.
Зүйлийн олон янз байдал
            Зүйлийн олон янз байдал нь дэлхий дээр зүйлийн иж бүрдлийг хамарна.  Зүйлийг ерөнхийд нь 2 чиглэлээр тодорхойлно.
-нэг дүгээрт: Зүйл нь гадна биеийн галбир (морфологи), физиологи, биохимийн зэрэг зарим үзүүлэлтээрээ бусад зүйлээс ялгаатай хэсэг бүлгээс бүрдэнэ. Зарим зүйл гадаад хэлбэрийн хувьд тун ижил төстэй байх ба үүний жишээ нь бактери юм. тэдгээрийг танихын тулд эсийн түвшинд ДНХ-ын ялгааг ашиглана.
-хоёрдугаарт: зүйл нэгэн бүлэг бүрдүүлэн нөхөн үржих чадвараа хангаж, бусад бүлэгтэй нөхөн үржих харьцаанд орохгүй байгаа шинж чанараар бие даасан нэгэн зүйл гэж тодорхойлогдоно. Зүйлийн нөхөн үржих чадвар, тэд хэрхэн харьцаанд орж байгаа талаар мэдээлэл судалгаа хомс тул амьдралд дээр биологийн ялгаатай байдлыг ашиглахад ихээхэн хүндрэлтэй. Иймээс ангилал биологичид зөвхөн гадаад хэлбэрээр нь “морфо-зүйл” хэмээн нэрлэж харин ангилал зүйчид латин оноодог.
            Зүйлийг ялган таних ажил тийм ч хялбар биш юм. зарим зүйлүүд гаднах хэв маягаараа ижил төстэй биш боловч доторх шинж чанараараа нэг бүлэгт багтаж болох юм.  Зүйлийг ялгаж танихад учирч байгаа бас нэгэн хүндрэлтэй асуудал бол хоорондоо ялгаатай 2 өөр  зүйл зарим тохиолдолд үржилд орж гибрид буюу эрлийз үр төл өгөх явдал юм. гибрид нь замбараагүй ашиглалт явуулж бусниулсан орчинд ихэвчлэн ургамлын зүйлд түгээмэл.
Генийн олон янз байдал
            Нэг зүйлийн доторх генетикийн олон янз байдал нь уг зүйлийн популяци дахь нөхөн үржих хэв маягаас ихээхэн хамааралтай. Хоорондоо чөлөөтэй үржилд орж байгаа нэг зүйлийн бүлэг бодгалийг популяци гэнэ. Зүйл хэд хэдэн популяцаас тогтож болно. Популяцийн нөөц хэдээс хэдэн сая хүртэл бодгалиас бүрдэж болно. Нэг популяцид хамаарах генетикийн тогтоцын хувьд бие биенээсээ ялгаатай бодгаль тус бүр бие биенээсээ бага зэрэг ялгаатай генийг агуулах ба мөн уургийн бүтцийг тодорхойлох хромосомын нэгж өөр өөр байдагтай холбоотойгоор генетикийн  ялгаа нэмэгдэнэ. Нэг генийн харилцан адилгүй илрэлийгаллель гэх бөгөөд түүний ялгаатай байдал нь хромосомыг бүрдүүлэх деоксибонуклейн хүчлийн (ДНХ) өөрчлөлт буюу  мутаци-аас үүснэ. Нэг генийн ялгаатай аллелиуд нь аливаа зүйлийн хөгжил, физиологт янз бүр байдлаар нөлөөлнө.
 Генетикийн олон янз хэлбэр нь бэлгийн үржлийн явцад генийн рекомбинац-ийн үр дүнд (шинэ хувилбар үүсэх замаар) төлд эцэг, эхийн ген хромосом үл давтагдах хоршил бий болж, улам өргөжиж байдаг. эсийн мейоз хуваагдлын үед гомолог хромосомын хооронд ген солилцоо явагдах  ба үүний үрээр эцэг эх биесийн хромосом бүхий генийн шинэ бүрдэл үүсэж, үр төл удамшина. Нэгэн популяцийн генийн буюу аллелийн нийт бүрдлийг генотип гэнэ. Зүйл бүр хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас шалтгаалан морфологи, физиологи, биохимийн шинж чанарын өөрчлөлтөнд орохыг фенотип гэнэ.
Биологийн хам бүрдэл ба экосистемийн олон янз байдал
            Тодорхой орон зайд байршиж, хоорондоо харилцан үйлчлэлцэж байгаа зүйлүүдийн нэгдлийг биологийн хам бүрдэл буюу амьдралын хам бүрдэл гэнэ.  Шилмүүст ой, хээр тал, халуун орны чийглэг ой, далайн гүний орчин, цөл зэрэг нь амьдралын хам бүрдлүүдийн жишээ юм. биологийн хам бүрдэл хүрээлэн буй орчинтой нийлж экосистемийг бүрдүүлнэ. Дэлхийн гадарга ба биологийн хам бүрдлээс чийг ууршин агаарт дэгдээд иргэж бороо, цас болж буун хуурай газрын усны экосистемийг сэлбэдэг. Биологийн хам бүрдэлд багтах зүйл бүхэн оршин тогтнох орчныхоо  нөөцийг ашиглах давтагдашгүй байр суурийг бий болгодог ба  үүнийг экологийн ниш гэнэ. Ургамлын экологий ниш нь  тухайн зүйлийн ургадаг хөрсний төрөл, шаардах нар чийгийн хэмжээ,  тоос хүртэх, ургамлын үр татах хэмжээ зэргээс бүрдэнэ. Экологийн нишийн зарим шинж тодорхой тохиолдолд популяцийн тоо толгойг хязгаарлагч нөөц болдог. Биологийн хам бүрдлийг байгалийн ба хүний үйл ажиллагаа дүнд эвдэсний улмаас зүйлийн бүрдэл, бүрэлдэхүүн зарим физик шинж чанар аажмаар өөрчлөгдөх зүй тогтлыг сукцесс гэнэ
            Биологийн хам бүрдлийн ерөнхий бүтэц нь ихэнхдээ өрсөлдөөн ба хоол тэжээлийн хэрэгцээгээ хангах явдалтай нэлээд холбоотой. Мах идэштэн өөрийн хүнс тэжээл болон амьтган тоо толгойг нь цөөрүүлнэ. Энэ нь нэг талаар зүйлийн нягтралыг бууруулж өрсөлдөөнийг багасгах замаар шууд бус байдлаар биологийн олон янз байдлыг нэмэгдүүлнэ.  Тодорхой нэг орчинд өөрт тохирсон тооны зүйлийг тэтгэн тэжээх чадварыг орчны тэтгэх даац гэнэ.  “Махан идэштэн байгаа орчинд түүний идэш тэжээл хэвийн хэмжээнд байна. Үгүй болчихвол  идэш тэжээлийн тоо ихсэж, улмаар зүйлийн тоо толгой зохистой байдлаас хэтэрч устах аюулд хүрнэ.”
Биологийн олон янз байдлыг хэмжих нь
            Нэг бүлгэмдэлд  байгаа зүйлийн тоог зүйлийн баялаг буюу альфа олон янз байдал гэнэ. Үүнийг өөр өөр газарзүйн байршил буюу биологийн бүлгэмдэл дэх зүйлийн тоог харьцуулахад хэрэглэнэ оршин байрших орчин өндрийн түвшний дагуух бүрэлдэхүүний өөрчлөлтийг бетта олон янз байдал гэнэ. Маш том хэмжээний бүс нутаг  буюу тивийн хэмжээн дэх зүйлийн тоог гамма олон янз байдал гэж тодорхойлно.
Биологийн олон янз байдлын тархац, байршил
            Зүйлийн бүрдлийн хамгийн баян орчны тоонд халуун бүсийн чийглэг ой, шүрэн арал, халуун орны томоохон нуур ба далайн ёроол орно. Түүнчлэн навчит ой, бут сөөгөрхөг газар, хээр, цөл г.м халуун орны хуурай бүс өмнөд Африк, Калифорнийн өмнөд хэсэг орчин  зүйлийн бүрдлээр баялаг. Бараг бүх төрлийн организмын хувьд зүйлийн бүрдэл халуун бүс рүү ойртох тусам нэмэддэг зүй тогтолтой. Халуун бүсийн ойд зүйлийн олон янз байдал ихээхэн ажиглагддаг.
            Монгол оронд биологийн олон янз байдлын өнөөгийн төлөв
Төв Азийн элгэнд ОХУ, БНХАУ-ын хооронд орших Монгол Улс нь Сибирийн тайга, ЕвроАзийг дамнан үргэлжилсэн хээр, Төв Азийн говь цөлийг дамнан оршдог, Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй гурван том ай савын хагалбар нутаг юм.
            Монгол оронд 16 үндсэн экосистемийн төлөөлөл байдаг бөгөөд энэ өвөрмөц экосистемийн цогцолборыг байгаль хамгаалал, хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдааг сайжруулах үүднээс Дагуурын хээр (нийт нутгийн 28,2%), Хангай (нийт нутгийн 16,4%), Төв Азийн говь цөл (нийт нутгийн 32,3%), Алтай Саяны (нийт нутгийн 23,1%) гэсэн дөрвөн үндсэн экобүст хуваадаг. Монгол орны ургамлын аймгийг газар зүйн байдалтай уялдуулан ургамал-газар зүйн 16 тойрогт хуваадаг бөгөөд ургамлын аймаг нь унаган болон Cибирь, Дагуур, Манжуур, Төв Ази, Алтай нурууны ургамлын аймгийн төлөөлөл оролцсон, өөрийн өвөрмөц онцлог бүхий ургамлын нөмрөг, бүлгэмдлүүдтэй. Одоогийн байдлаар Монгол улсын ургамлын аймаг 39 баг, 112 овог, 683 төрөлд хамаарах 3127 зүйл, дэд зүйлийн гуурст ургамал (Ургамал нар, 2014), 105 овгийн 288 төрлийн 1400 орчим зүйлийн замаг, 510 орчим зүйлийн хөвд, 10 овгийн 15 төрлийн 7 зүйлийн шивэрсэн хэлбэртэн нэг овгийн нэг төрлийн 9 зүйлийн нийт 556 зүйлийн дээд ургамал, 3 овгийн 6 төрлийн 22 зүйлийн нүцгэн үрт ургамлаас тус тус бүрдэнэ. Монгол оронд ховорт тооцогдох 148 зүйл ургамлыг Байгаль, байгалийн нөөцийг хамгаалах Олон улсын Холбоо (IUCN, 2001)-ны Улаан дансны зэрэглэл болон шалгуураар үнэлж 74% нь бүс нутгийн хэмжээнд ховордлын зэрэглэлд орсны дотроос 11% нь устаж байгаа, 26% нь устаж болзошгүй, 37% нь эмзэг, 1% нь үнэлэх боломжгүй, 3% нь мэдээлэл дутмаг зэрэглэлд хамруулжээ. Монгол орны амьтны аймагт 138 зүйлийн хөхтөн, 75 зүйлийн загас, 22 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёрнутагтан, 476 зүйлийн шувуу, 13 мянга гаруй зүйлийн шавж, 516 зүйлийн зөөлөн биетэн бүртгэгджээ. 2013 онд шинэчлэн боловсруулсан Монгол Улсын Улаан номд 110 зүйл амьтан, 192 зүйл ургамал устах аюулд өртснийг бүртгэсэн байна.
            Монгол орны хэмжээнд 2014 оны байдлаар нийслэл, 19 аймаг, 166 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь нийт газар нутгийн 17.4 хувийг эзэлж байна (БОНХАЖЯ, 2015).
Улсын тусгай хамгаалалт газар нутгийг хуулиар тогтоосон 4 ангилалаар авч үзвэл:
1.      Дархан цаазат 20 газар 12,402,429 га талбайг,
2.      Байгалийн цогцолборт 32 газар 11,711,815 га талбайг,
3.      Байгалийн нөөц 34 газар 2,958,142 га талбайг,
4.      Дурсгалт 13 газар 126,848 га талбайг тус тус эзэлж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн хэмжээ 2008 оныхтой харьцуулбал 2014 оны байдлаар 5,306,452 га талбайгаар буюу 19.5 хувиар нэмэгдсэн байна.

Wednesday, October 30, 2019

Бүлгэмдэл


Бүлгэмдэл түүндэх амьд бие махбодын харилцаа холбоо
            Биоценоз гэдэг нэр томъёог анх 1877 онд германы эрдэмтэн К. Мебиус шинжлэх ухаанд оруулсан бөгөөд bios-амьдрал, Kainos-ерөнхий гэсэн утгатай грек үг ажээ. Далайн эрэг орчмын гүехэн усны элсэн харгианд амьдрах хясааны зүйлүүдийн бөөгнөрлийг биоценоз гэж анх нэрлэсэн байна.
            Тодорхой нутаг дэвсгэрийг эзлэн тархаж түүхэн цаг хугацаанд бүрэлдэн тогтсон хоорондоо нарийн нягт холбоотой олон зүйлийн организмын харьцангуй тогтвортой нэгдлийг бүлгэмдэл буюу биоценоз гэнэ. Бүлгэмдэл хэд хэдэн шинжтэй байна. биоценоз буюу бүлгэмдэл бэлэн зүйлээс бүрэлдэх бөгөөд нэг зүйлийн тоог нөгөө зүйлийг зохицуулж  байдаг. Бүлгэмдлийн хэмжээ нь уур амьсгал, хотгор, гүдгэр зэрэг гадаад шатгаанаар тодорхойлогддог. Мөн түүнийг бүрдүүлж байгаа зарим зүйлүүд харилцааг тэнцвэржүүлэн барьж байдаг систем юм.
            Бүлгэмдэл зүйлийн бүтэцтэй байна. бүлгэмдэл нь маш олон зүйлийн организмаас тогтоно. Хамгийн ядуу биоценоз гэхэд л хэдэн арван зүйлтэй. Агроценоз бол хүний бий болгосон өвөрмөц хязгаарлагдмал хамгийн цөөн зүйлтэй бүлгэмдэл юм. Харин байгалийн бүлгэмдэл бол хэдэн мянгаар тоологдох зүйлтэй. Аливаа бүлгэмдлийн шинж төлвийг илтгэн харуулж чадах зүйлүүд байдаг. Тэдгээрийн дотроос зонхилох нь таниур зүйлүүд юм. Чарльз Ж. Кребс таниур зүйлийн хэд хэдэн хэлбэр байдаг. Тухайлбал шүхэр зүйл, нөмөр зүйл, тулгуур зүйл зэрэг болно.
            Шүхэр зүйл нь нутаг дэвсгэртэй холбоотой, түүнийг хаамгаалах явцад бусад зүйл нэгэн адил хамгаалагдах нөхцөл бүрдэнэ. Эрдэмдийн бичсэнээр нөмөр зүйл гэж хамгаалалтанд авсан газрын гол цэг  юм. Алтай, Өвөр, говийн Тэнгэр уулын дундах хэдэн баян бүрдийг түшиглэн амьдардаг мазаалай баавгайг нөмөр зүйл гэж үзэж болно. Харгана бол хээрийн бүсийн нөмөр зүйл юм. Бас тулгуур зүйл байдаг. энэ нь бүлгэмдлийн бүтцийг тодорхойлогч болдог. Хялгана тал хээрийн бүсийн тулгуур зүйл юм. зэргэлдээх муж, тойргийн бүлгэмдлийн төсөөтэй, ялгаатай талыг судлах шаардлага гардаг.
Бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
            Амьдрах орчны холбоо. Нэг организмын оршин тогтнох нөхцөл нь нөгөө организмын амьдралын үйл ажиллагаатай холбоотой байна. Энэ нь амьдрах орчны холбоо гэж хэлж болох юм. ургамал нөмрөг нь элдэв сээр нуруугүй боловч нуруутан оршин тогтнох аятай нөхцөл болно. Ургамал нөмрөг амьтдад аятай, таатай амьдран орших аятай нөхцөлийг бүрдүүлдэг. Манай орны тал хээрийн бүсэд зонхилон ургадаг хэдэн зүйлийн харганын сүүдэрт ил газрыг бодвол хөрсний темперамент 8-12 хэмээр доогуур байдаг. энэ нь зуны аагим халуун өдөр элдэв шавьж хорхой хоргодон амьдрах нөхцөл бүрдэнэ. Ялааны авгалдай үхрийн аргал дотор, эпифит ургамал болох хаг,  хөвд модны мөчир дээр өдий төдий олон зүйлийн шавьжийн авгалдай газрын хөрсөнд орших зэрэг нь амьдрах орчны хамаарал юм. жишээлбэл “майн цох”-ын авгалдай хүүхэлдэй болтлоо дөрвөн жил газрын хөрсөнд амьдардаг.
            Амьдрах орчны байдал нь бидэнд зөвхөн аятай байдлаар үйлчлэхээс гадна. Сөрөг муу нөлөөтэй байх тохиолдол тийм ч ховор биш. Тийм үед организмын тоо толгой цөөрдөг. Говийн цөлд тархсан хэдэн зүйлийн гүрвэлийн зонхилох амьдрах орчны талаар үзье. Зөвхөн элстэй газар амьдардаг Нохой гүрвэл Монгол орны говь цөлийн бүсийн Галав, Шанх, Зээмэг, Зуун мод, Зулганай, эхийн гол зэрэг Алтайн өвөр говийн элс бүхий нутгаар амьдардаг. Тэгэхээр голдуу заг мод ургасан газар тохиолдоно. Ийм амьтдыг Псаммобионт буюу элсэнд зохилдсон  амьтад гэнэ. Харин хонин гүрвэл хатуу хайргат нутгийг дагаж амьдардаг.
            Тэжээлийн холбоо. Бүх амьд бие хоорондоо тэжээлийн холбоогоор холбогдсон байдаг. ургамал идэштэн, шавьж идэштэн, махан идэштэн, загас идэштэн, сэг идэштэн гэх мэт ангилал бий. Зарим амьтад тэжээл болох амьтнаа  өвөрмөц байдлаар барьж иддэг. Цагаан бүст ураацай үй олноороо сүрэглэн нисэж, жиргэлдэн байдаг. тэд тэжээл болох шавьжаа агаарт байхад нь иддэг.
Гэтэл бор шувууны багийн ухаа дунхай жижиг шувуу, мэрэгчид, гүрвэл тэргүүтнээр хоололдог.  Түүгээр барахгүй зарим шувуу идэш болох амьтнаа барьж авч үхүүлсний дараа модны мөчирт нэвт сүлбэж хатааж борцолж байгаад дараа нь олж иддэг.
Тараах холбоо. Нэг зүйлийн организм нөгөө зүйлийг тараах үзэгдэл байгальд элбэг  ажиглагддаг. Ургамлын үр тоос, спор амьтны тусламжаар тархахыг зоохори гэнэ. Харин бусад жижиг амьтдыг тараагчдыг форези гэнэ. Форос гэдэг нь хөөх гэсэн утгатай үг. Зарим амьтад бусад амьтан ургамлыг шинэ газар нутагт тарж дэлгэрэхэд тус болдог. Үнийг тараах холбоо гэж нэрлэдэг. Манай оронд ургадаг шивээ ургамал нь үрээ мал амьтны үс ноосонд шигдүүлэн тараана. Манай оронд ургадаг хэдэн зүйлийн зангуу хүн амьтны хөлд зүүгдэнэ тархана. Гэрийн тэжээмэл нохой байнга сүүлээ хөдөлгөж байдаг гэтэл сүүлний хөдөлгөөнөөр бэтэг мэтийг үүсгэдэг аюулт өвчнийг үүсгэдэг туузан хорхойн өндөг хүн амьтны биед нэвтрэн нэр бүхий өвчинг үүсгэж завсрын эзэнд дамжуулдаг. Ялаа хөлөөрөө зарим дугираг хорхой тараадаг. Энэ бүхэн бол идэвхгүй тараах жишээ юм.
Үр жимс идэшт шувуу яслаг үр жимс идээд ясыг нь сангасаараа энд тэнд хаяснаар уг ургамал шинэ газар ургадаг.
Барьж байгуулах холбоо. Амьтад нүх, ноохойгоо засах, шувууд үүрээ барих зэрэгт өвс ургамал, элдэв амьтны үс ноолуур бие хэсгийг ашигладаг. Үүнийг биоценозын барьж байгуулах холбоо гэнэ. Ховор зүйл хэмээн бүртгэгдсэн уран шувуу бургасны гөлгөөр маш дулаахан үүр нэхэж түүн дотор өндөглөдөг.тал хэрийн хараацай барилгын адар дор шавраар барьсан тал аяганд үүрэндээ хэдэн ангаахайгаа унагачихгүй тулд адууны хялгасаар хөлийн холбож бэхэлсэн байдаг. 
Хоёр зүйлийн популяцийн харилцан холбоо
            Байгаль дээр амьдарч байгаа өдий төдий олон зүйлийн популяциуд хоорондоо харилцан хамааралтай оршдог. Энэ харилцан холбоо нь бие биедээ ашигтай, хортой, ямар нэгэн нөлөөгүй, тэр бүхий л дайсагнасан хэлбэртэй байж болно. Америкийн эрдэмтэн Ю.Одум хоёр зүлийн популяцийн хоорондох харилцан үйлчлэлийг дараах байдлаар тэмдэглэсэн байна.
Дээр дурьдсанчлан амьд биетүүд хоорондоо холбоо хамааралтай амьдран оршино. Тэдгээрийн хоорондын холбоо нь аль нэгэнд ашигтай эсвэл хоёуланд нь ашигтай бас ашиггүй хортой ч бий.
Хоёр зүйлийг популяцийн холбоо хамаарлаас үзье.
            Махан идэштэн ба золиос. Энэ бол тэжээлийн холбоонд үндэслэсэн харилцааны хэлбэр юм. махан идэштэн гэж бусад амьтнаар хоололдог  амьтдыг хэлэх бөгөөд тэд ангуучлах тусгай арга мэх эзэмшсэн байдаг. махан идэштэн золиос болох амьтнаасаа биеэр том байдаг. харин золиос амьтны тоо толгой махан идэштнийхээс олон дахин илүү байна.
            Паразит ба эзэн амьтан. Паразит эзэн амьтныхаа биед шимэгчлэн амьдардаг. Паразит эзнийхээ биед хооллохоос гадна. Байнга юмуу түр зуур байрладагаараа дээрхээс ялгаатай. Паразит амьдралтай  маш олон организм бий. Паразит ургамал ч бас цөөнгүй. Паразитын эзэн организмыг  жинхэнэ ба завсрын гэж ялгадаг. Уг паразитын бэлгийн үржил нь явагдаж байгаа эзнийг жинхэнэ, харин авгалдайн хөгжил явагддаг эзнийг завсрын эзэн гэнэ. Паразит зөвхөн шим тэжээл сорохоос гадна түүнийг амьдрах орчноо болгодог. Зарим тохиолдолд эзнээ хөнөөдөг. Паразит организм ихэвчлэн эзэн амьтнаасаа биеэр жижиг, харин олон тоотой байдаг.
            Комменсализм. Хоёр зүйлийн организмын нэг нь нөгөөдөө өөрийнхөө үйл ажиллагаагаар хоол олж өгөх юм уу орон байр нь болдог харилцааны хэлбэр. Өөрөөр хэлбэл нэг нь нөгөөдөө хор хүргэлгүй ашиглагдаж буй нэг туйлын үйл ажиллагаа юм.
            Аменсализм.  Харилцан холбоотой хоёр зүйлийн нэгд нь хортой, нөгөөд нь хорч болохгүй, ашиг ч  болохгүй харилцааны хэлбэр. Ийм үзэгдэл голдуу ургамалд тохиолддог. Гэрэлсэг ургамал Шилмүүст модны доор ургахдаа сүүдэрлэгдэж амьдрал нь доройтож хагдардаг. тэр нь  шилмүүст модонд хор ч болохгүй ашиг ч болохгүй.
            Мутуализм. Хоёр организм харилцан ашигтай хамтран амьдрах харилцааг мутуализм гэнэ. Үүний нэг хэлбэр нь симбиоз юм. 20000 зүйлийн симбиоз организм тэмдэглэгджээ. Жишээ нь хаг бол мөөг, замаг гэдэг хоёр организмын хам, амьдрах хэлбэр, симбиозын сонгодог жишээ.
            Өрсөлдөөн буюу конкуренци. Энэ бол экологийн хувьд ижил шаардлагатай хоёр зүйлийн хооронд болдог харилцааны хэлбэр. Идэш тэжээл, орон байрны төлөө ийм зүйлүүд хоорондоо өрсөлдөнө. Энэ нь харилцан холбоотой хоёр организмд хоёуланд нь муу нөлөөтэй экологийн харилцааны цорын ганц хэлбэр юм.
            Нейтрализм.Нэг орчинд зэрэгцэн оршиж байгаа хоёр зүйл аль аль нь ашиг ч олохгүй, хор ч болохгүй  харилцааны хэлбэр. Буга, жирх хоёр нэг ойд амьдрах боловч бие биетэйгээ бараг хавьтахгүй. Элдэв сайн ба муу нөлөөгүй.
Экологийн нийш гэж юу вэ?
            Амьдрах орчин бол организмын хаяг нь, харин нийш бол мэргэжил нь юм гэж Агес бичсэн байдаг. нэгэн Биотоп буюу амьдрах орчинд олон зүйлийн организм оршин амьдардаг. Гэвч тухай зүйл бүр тэрхүү орчин амьдрах орон зайтай. Үүнээс үзвэл амьтад амьдрах орчноороо давхцаж болох ч нийшээрээ хэзээ ч давхарддаггүй. Хэрэв давхацвал аль нэг нь амьдрах боломжгүйд хүрнэ. Жишээлбэл:  Африкийн саваннад эрээн тахь гну гөрөөс, ямаан гөрөөс, топи хэмээх гөрөөс нэгэн биотопд зэрэгцэн орших боловч экологийн нийцээрээ ялгаатай эрээн тахь өвсний оройн хэсгээр, гну гөрөөс түүний үлдээсэн хэсгийг, харин ямаан гөрөөс антилоп-топи бусад өвсөн тэжээлтний идээд үлдээсэн өндөр өвсний ишээр холлоно. Ийнхүү эдгээр амьтад идэш тэжээлийн хувьд өрсөлдөгчид болдоггүй.
Жишээнүүдээс үзвэл зүйл бүрийн амьтан тухайн экосистемд бусадтай давхцахгүй өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Үүнийг экологийн нийш гэж байгаа юм.

Хавсарга экологи


Нийгмийн экологийн зарим асуудлууд
Байгаль хамгаалах анхны хуулийг Английн хаан Эдварди  1273 онд Логдон хотод түлшиндээ нүүрс хэрэглэхийг хориглосон хууль тогтоомж гаргасан. Мөн Чингис хаан Их засаг хуулинд  “хөрс шороог алдаж өвч бэлчээрийг бохирдуулахыг хориглоно” гэжээ. 27-р зүйл газар дээр сүү  буюу бусад идээ цагааны зүйл асгаж болохгүй тэрчлэ хотон дотор шээхийг цээрлэгтүн. Энэ бүгдийг зөрчвөл даруй цаазлагтун” гэж заажээ. Харин нийгмийн экологи гэдэг ойлголт 20-р зууны эхээр үндэслэгдсэн. Америкийн эрдэмтэн Р.Парк Э.Берджэсс нар энэ нэр томъёог анх шинжлэх ухаанд оруулжээ. Нийгмийн экологи гэдэг бол хүн нийгэм хүрээлэн байгаа орчин хоёрын харилцан холбоо, хүний үйл ажиллагааг экологийн хууль зүйтэй холбох зарчмын тухай цогц шинжлэх ухаан юм. нийгмийн экологийн танин мэдэхүйн объект нь “нийгэм- байгаль” гэдэг тогтолцоо, судлах зүйл нь элементүүдийн харилцан холбоо, зорилт нь харилцан холбооны хуулийг нээх, зорилго нь энэ харилцан холбоог жолоодох онолыг боловсруулах явдал мөн гэж эрдэмтэд бичсэн байдаг.
Хүн байгалийн харилцаа
Хүн байгалийн харилцааны түүхийг  дэлхийн түүх болон биосферийн эволюцитэй харьцуулбал өчүүхэн бага хугацаа юм. Анхны хүн бол чадвартай хүн буюу Homo habilis, түүний дараа босоо явдаг хүн Homo erectus, дараа нь ухаантай хүн Homo sapiens үүссэн. Харин одоо цагийн хүн Homo sapiens sapiens-ухаантай цэцэн хүн хэмээх салбар зүйл гэж үзжээ. Хожуу үеийн хүн-авсралопитекууд нэгэн чухал чадвар эзэмшсэн байна. Тэд чулуу мод ясыг энгийн багаж зэвсэг болгон ашигладаг болжээ. Их эрдэмтэн А.П.Окладниковын”Монгол орны хадны сүг зураг” (1979) хэмээх номд монгол орны өнцөг булан бүрээс олдсон олон зуун хадны ёүг зургийн фото ба хар зургууд орсон байдаг.
Хүний экологийн зарим асуудал
Хүний экологи гэдэг нэр томъёог Америкийн эрдэмтэн  Р.Парк, Э.Берджес нар 1921 онд анх гаргажээ. Гэвч шинжлэх ухаан болон төлөвшин тогтсон үе нь өнгөрсөн зууны 80-иад оны үед холбогдох юм. хүний экологи нь хүн түүнийг хүрээлэн буй орчны хоорондын харилцааг судалдаг шинжлэх ухаан вм. Хүний экологийн гол ойлголт нь хүн ардын эрүүл мэнд экологийн нөхцөлтэй хэрхэн холбогдох тухай асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор Эрүүл мэнд гэдэг бол хүний бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн амар мэндийг хэлнэ гэжээ.
            С.В.Алексеевийн  бичсэнээр хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлийг дор дурьдсан дөрвөн бүлэг болгодог. Үүнд
1. Хүний эрүүл мэндийн 20 хувь нь хүрээлэн байгаа орчны нөлөөнөөс болно. Энд байгаль цаг уур амьсгалын үзүүлэлтүүд, агаар, ус, хөрсний бохирдол огторгуйн уудмаас дэлхий рүү орж ирдэг нарны цацрагийн хортой туяа, соронзон шуурга зэрэг үзэгдэл хамаарна.
2.  Удамшил. Хүний эрүүл мэндийн 20 хувь нь удамшлын элдэв өвчнөөс хамаарна.
3. Хүний эрүүл мэндийн 50 хувь нь амьдралын хэв маягаас болно гэж үздэг. Энд ажил хөдөлмөрийн горим, хоол тэжээл, биеийн тамир,  гэр бүл ба хамт олон доторх уур амьсгал хорт зуршлууд багтана.
4. Хүний эрүүл мэндийн 10 хувь нь эмнэлгийн тусламжийн чанар, цаг үеэ олсон байдлаас хамаарна.

XIV зууны II хагас- XVII зууны үеийн улс төрийн бутрал, түүнийг даван туулах оролдлогууд


XIV зууны II хагасаас XVII зууны улс төрийн бутрал
болон нийгэм эдийн засаг
XIV зууны II хагасаас XV зууны тэргүүн хагас хүртэлх үеийн Монгол орны байдал. 1368 онд Тогоонтөмөр хаан Дайдугаас зугтан гарснаар Юань гүрэн нуран унасан. Монголын хаад  Юань гүрнийг сэргээх оролдлого хийж байсан боловч нөгөө талаас Мин улс Монголчуудын хүчийг бүр мөсөн мөхөөх оролдлого хийгдэж байв.
Монголын улс төрийн бутралын шалтгаан:
ХIV-XVII зууны үеийн Монголын улс төрийн бутрал нь бие биенээ нөхцөлдүүлсэн дараах хэд хэдэн шалтгаанаар тайлбарлагдаж байв.
А. Газар нутгийн хүчин зүйл:XV зууны эцэс XVI  зууны  эхэн үеийн Монголчууд өргөн уудам газар нутагт тархан суусан нь эдийн засгийн талаар бие даасан бодлого явуулах болсон.
Б. Эрхэлдэг аж ахуйн онцлог байдал: Мал аж ахуйн голлон эрхэлдэг учир бие биенээсээ хараат бус байх бүрэн боломжтой
В. Улс төрийн хүчин зүйл:
-Эдийн засгийн бат үндэс суурьгүй зэвсгийн хүчээр нэгтгэж байсан Ази, Европын олон улс орнуудын эрх чөлөөний үр дүнд Монголын эзэнт гүрэн задарсан.
-Язгууртнуудын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл үргэлжилсэн. 1388-1400 он хүртэл 12 жилийн хугацаанд хэд хэдэн хаан солигдсон
-Мин улсын зүгээс  зүүн, баруун Монголын хооронд яс хаян хагарал тэмцэл үүсгэн эв эеийг нь алдагдуулж, Монгол нутагдах өөрийн байр сууриа бэхжүүлэх болсон.
ХIV-XVI зууны үеийн зүүн, баруун Монгол
            XV зууны хоёр дугаар хагасаас  Монгол орон зүүн баруун гэсэн 2 хэсэг болж, зүүн Монгол нь 6 том эзэмшилд хуваагджээ. Тэдгээрийг зургаан түмэн буюу  “6 их улс ”  гэж нэрлэж байв.
Зургаан түмэнд:
Халх
Цахар
Ордос
Урианхай
Түмд /алтайн хавийн түмэн/
Юншбү


Баруун Монгол Ойрадыг урьдын адил “Дөрвөн түмэн” буюу дөрвөн Ойрад  хэмээн нэрлэж байв. Дөрвөн түмэн ойрад гол төлөв
Дөрвөд
Хошууд
Торгууд
Цорос зэрэг юм.
Ийнхүү Монгол орон томоохон хувь эзэмшилд хуваагдсан.
Халх түмэн. Монгол улсын төв хэсгийг эзэмшиж, халхын хаадын орд өргөө нь Монголын их гүрний нийслэл Хархорум хотын орчим төвлөрч байжээ. Халх түмэн нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн үед Хангай нурууны баруун сугаар төвлөрч  Долоон хошуу болж баруун зүүн хоёр гар болон захирагдсан.
Халх төв хэсгээр
Цахар түмэн- хуучны шилийн голын чуулганаар
Урианхай түмэн-Зуу Удын чуулган
Ордос түмэн- Их зуу чуулган
Түмд- Их цав чуулган
 Юншбү (Юншэбү) Жанчхүүгийн умард хавьд тус тус нутагладаг байжээ.
Бутралын үйл явц
Монгол орны төв хэсэг буюу Халхад хаан ширээний тэмцэл хурцадсан. Төгстөмөр (Аюушридара хаан дүү) хаан алагдсаны дараа түүний ахмад хүү Энхзоригт / 1389-1392 / Энхзоригтын хүү Элбэг /1393-1399/, Элбэгийн хүү Гүнтөмөр /1400-1402/ тус тус хаан сууж 1403 онд Монголын нэгэн аймгийн дарга Үгч Хашха /1403-1408/, Гүнтөмөрийг алж хаан ширээг булаан авчээ. Удалгүй Гүнтөмөрийн дүү Өлзийтөмөр (түүхэнд буяншир хэмээн ардаршсан) /1408-1411/ өөрийгөө хаанд өргөмжилсөн.  Буяншир удаа дараа Мин улсын Юн-Ло хаанд бут цохигдон Ойрадад зугтан оджээ. Эдгээр ойр ойрхон солигдсон хаадууд бүгд алагдаж хорлогдож үхсэн.
XV зууны сүүлчээр Ойрадууд Мөнхтөмөр хэмээх ноёны захиргаанд байгаад 1403 оны үеэр түүнийг үхэхэд Махмуд, Тайван, Батболд гэдэг гурван хүү нь залгамжилж харьяат албат ардаа газар нутгаа хуваан авсан. Ойрадыг Монголын их хааны тохоон томилсон тайш  үе улирал захирдаг байсан бөгөөд өөртөө зүнн баруун гарын чинсан туслагчтай байжээ.
Баруун зүүн Монголын хоорондын тэмцэл
-          Ойрад ноёд баруун Монголыг дайран өнгөрөх ашигтай байрлалаа хамгаалж, Хятадтай эдийн засгийн харилцаа тогтоох,
-          Бүх Монголын хааны нэгдсэн захиргаанаас гарч улс төрийн эрхийг гартаа авах зорилготой.
o   1409 онд Мин улс Зүүн Монголтой байлдахад тусалж
o   1412 онд Ойрадад Хорогдохоор ирсэн Буянширыг барьж хөнөөжээ.
1420-д оны үеэс Монголын их хаанд Тайсун хаан, Тогоон тайш хоёр гарч ирсэн. Тогоон тайш Хятадыг эзлэх аянд бэлдэж  байгаад 1439 онд нас баржээ. Тайшийн тушаалд Тогооны хүү Эсэн /1440-1445/ дэвшиж, эцгийн үйл ажиллагааг үргэлжлүүлжээ.
1. Өмнө Мин улсад дагаар орсон урианхайн гурван хошууны ноёдыг татаж чадсан.
2. Өөрийн байр сууриа бэхжтэл Хятадтай найрамдалтай харьцаж, худалдаа хийж байсан. Тэр үед Монголд төмөрлөгийн зүйл болон зэвсэг нийлүүлдэггүй байсан.
3. Мин улсын хааны амгаланг айлтгахаар жил бүр 80-с хэтрэхгүй хүн явуулдаг байсан бол 1448 онд 3000 хүн явуулсанд Мин улсын хаан уурлан, тэдэнд шан харамж өгөлгүй, худалдаа хийхийг хоригложээ. Үүгээр далимдуулж 2 түмэн цэрэгтэй Монгол улс 50 түмэн цэрэгтэй Мин улсыг гэнэдүүлэн довтолж, тэр үеэс худалдаа хийх эрхээ олж авч, бие даасан байдлаа бага ч болов зөвшөөрүүлсэн.
4. Тайсун хаан Эсэн тайш нарын хооронд хаан ширээний тэмцэл өрнөж Тайсун алагдаж, Эсэн 1452 онд өөрийгөө бүх Монголын хаан гэж зарласан.
Ийнхүү зүүн зүгт Амар мөрнөөс баруун зүгт Дундад ази хүртэл өргөн уудам нутагтай “Монгол-Ойрадын хүчирхэг улс” бий болсон. Энэ нь Монголыг нэгтгэх гэсэн анхны том оролдлого байсан боловч удаан оршин тогтноогүй. Учир нь хаан ширээний төлөөх ноёд хоорондын тэмцэл үргэлжилсээр байсан. 1455 онд Эсэн хаан үхсэнээр Ойрадын ноёрхол унасан бөгөөд хааны удам биш учраас байнга эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тайсуны дараа түүний хүү Мэркус /1455-56/, Мэркусын дүү Молон /1456-1462/, Тайсуны дүү Мандуул /1463-1467/ тус тус хаан ширээг залгамжилж байсан. Энэ ойр ойрхон хаан солигдож байсан үеийг бага хаадын үе гэж нэрлэдэг.
Эсэн тайшийн улс төрийн цуцалтгүй тэмцлийн үр дүнд бүх Монголын хаан болж улс төрийн бутралыг даван туулах анхны оролдлого  хийсэн. Гэвч Эсэн 1452-1455 он хаан ширээнд удаан сууж чадаагүй. Шалтгаан нь:
1.      Эсэн хааны захиргаанд байсан ноёдууд бие даах гэсэн эрмэлзлэл идэвхжсэн.
2.      Ойрадын язгууртнуудын зүгээс дэмжлэг олсон ч зүүн Монголын ноёдын зүгээс төдийлөн дэмжихгүй байсан.
1455  онд Монголын хаан ширээнд Тайсуны хоёр дахь хүү Меркус, Меркусийн дүү Молон, Тайсуны дүү Мандуул нар удаа дараа хаан ширээнд суусан. Энэ үеийн бага хаадын үе гэдэг.
Батмөнх даян хаан Монголыг нэгтгэх оролдлого
            Мандухай сэцэн хатан 1466 онд Батмөнхийг (1466-1517) долоон настай байхад алтан ургийн зарим ноёдын дэмжлэгтэйгээр хаан ширээнд залав.Энэ үеийн сурвалж бичигт "Гар газар, хөл хөсөр" тайван байсан үе хэмээн тэмдэглэдэг.
Батмөнх даян хаан хан хөвгүүддээ эзэмшил нутаг хувааж өгснөөр түүний ач нарын үеэс Халх дотроо Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан хэмээн гурван аймаг, долоон хошуу болон хуваагджээ.
Монголын улс төрийн нэгдлийг  гурав дахь удаагаа сэргээх оролдлого хийсэн хүн бол Түмэн засагт хаан(1558-1593).Баруун, зүүн ноёдыг оролцуулан "Төв засгийн газрыг" байгуулсан байна. Түүний гол зорилго нь баруун, зүүн Монголыг нэгтгэх байв. Үүнээс үүдэн засагт хаан хэмээн алдаршжээ. Гэвч Баруун түмний толгойлогч Даян хааны ач хүүгийн нэг Алтан “1507-1582” бүр Бодь-Алаг хааны үед түмдийн Алтан хан гэж алдаршжээ. Боди-Алаг хааны дараа түүний хүү Түмэн засагт хаан 35 жил Монголын хаан суусан хугацаанд улс төрийн хямрал нэг хэсэг намжсан. Түмэн хаан нас барсаны дараа Буян сэцэн  хаан сууж, түүний ач хүү Лигдэн тус тус Монголыг захирч байв.  Монголчууд гурван аймагт хуваагдсан.
Зүүнгарын улс байгуулагдсан” 1634 он Ойрадын холбооны хүчирхэг улс байгуулагдсан
Эсэн тайш хаанаас хойш Хархул ноён ойрадыг  мэдэн захирч байв. Хархул ноёны дараа түүний хүү Хотогчин баатар хунтайж /1634-1663/ тайшийн тушаалд дэвшсэн. Хотогчин баатарын дараагаар Баатар хунтайж  удирдаж байв. Баатар хунтайж нас нөхчисний дараа хаан ширээний тэмцэлд түүний хүү Сэнгэ удирдах болсон ч удалгүй үхсэн. Эх нэгтэй Галдан Түвдэд  далай лам Лхасад  сууж бурхны ном эрдэмд сур байсан ч хэрэг явдлыг мэдэн 1671 онд  хаан ширээг залгамжилжээ.
https://mongoltoli.mn/history/img/maps/1359.jpg










1636 оны Зүүнгар хаант улсын  ба Халх Монгол                                  
https://mongoltoli.mn/history/img/maps/1636.jpg
https://mongoltoli.mn/history/img/maps/1730.jpg